Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдарт “Танан Гарьд” багийг  Асашёорюү Д.Дагвадорж дахин сэргэх үү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов А.Ариунцэцэг нь INCA Shanghai 2025 тэмцээний шүүгчээр ажиллана Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Хийлч М.Хулангийн “Classica Paradiso” тоглолтын хэвлэлийн хурал боллоо


Монголын хөгжмийн урлаг тэр дундаа мэргэжлийн урлагийн байгуулагуудын түвшинд өндөрөөр үнэлэгдэх томоохон хэмжээний дэлхийн cор бүтээлүүдээс бүрдсэн “Classica Paradiso” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан энэ сарын 25-нд Улсын филармонийн тайзнаа тоглох гэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулангийн “Classica Paradiso” хэмээх тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр буюу 9 сарын 18-нд 12:00 цагаас Улсын филормонийн байранд боллоо. Хэвлэлийн хурлын хүндэт зочдоор Улсын филармонийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Улсын филармонийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан, удирдаач, төгөлдөр хуурч Б.Анар нар оролцсон юм.

   Тус хэвлэлийн хурлын үеэр тоглолтын зохион байгуулагчдын зүгээс, монголдоо анх удаа сонгодог хөгжмийн зохиолуудын бүрэн хэмжээний төгөлдөр хуур болон симфони найрал хөгжимтэй хамтарсан хийлийн гоцлол концерт болж байгаагаараа ихээхэн онцлог хэмээсэн юм. Түүнчлэн хийл хөгжим нь Дэлхийн Хатанхаан гэх тодотголтой бөгөөд түүний хэмнэл хөг аяз мөн чанар нь хүний сэтгэлийг уяраан догдлуулж хүмүүсийг холбож чадах увидастай байдгийг онцолсон юм.

   Тоглолтын хөгжмийн найруулагч продюсераар төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч, удирдаач Б.Анар ажиллаж байгаа ажээ.

 “Classica Paradiso” тоглолт олонд танигдсан Дэлхийн алдартай хийлийн концерт, киноны хөгжмүүд болон аяз зохиол бүтээлүүдээс бүрдэх бөгөөд монголын болон дэлхийн мэргэжлийн хийлчдийн ур чадварыг шаардсан тэр дундаа олон улсын томоохон тэмцээн болох П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны зайлшгүй программын зохиолуудаас орж, дэлхийн алдарт хийлчид болох Jascha Heifetz, Nathan Milshtein, Itzhak Perlman нарын бүтээж туурвиж байсан хийлийн ховор нандин найруулга бүхий бүтээлүүдээс тоглогдож байгаа гэдгээрээ мөн онцлог шинж чанартай гэдгийг онцлон мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан