Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдарт “Танан Гарьд” багийг  Асашёорюү Д.Дагвадорж дахин сэргэх үү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов А.Ариунцэцэг нь INCA Shanghai 2025 тэмцээний шүүгчээр ажиллана Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Гурван түмэн адууны баяр хийнэ


Хэнтий аймгийн Батноров сумынхан "Их хааны адууны өлгий нутаг" гэдгээрээ бахархдаг. Тус сум аймагтаа байтугай улсдаа адуугаараа тэргүүлдэг бөгөөд 1997 онд "Түмэн адууны баяр" хийж байсан бол 2016 онд "Гурван түмэн адууны баяр" хийхээр болжээ.

Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал:- Өнгөрсөн жил манай сум 20,000 адуутай болсон. 2016 онд 30,000 адуутай болох боломж, нөөц байгаа. Тиймээс "Гурван түмэн адууны баяр" хийе гэж малчид, адуучдаа уриалахад их дуртай хүлээн авлаа. Мөн энэ жил Хүй долоон худагт хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын ивээлд болсон "Адуучин 2014" шилдэг адуучдын тэмцээнд манай сумын адуучин А.Алтаншагай хоёрдугаар байр эзэлсэн. 21 аймгийн шилдэг адуучдаас ийм өндөр амжилт гаргасан нь сумынхаа адуучид, малчдын урмыг ч сэргээлээ" гэж ярив.

Ер нь эднийхэн "Адуучин" тэмцээнд оролцох адуучдаа шалгаруулах, айраг ундаагаа өрсөлдүүлэх тэмцээнийг Хөхүүрийн талд хийдэг болжээ. Энэхүү Хөхүүрийн тал нь Эзэн хаан Чингис хүлэг Боорчитой анд бололцсон түүхт газар аж. Бас Батноровынхон монголдоо алдартай "Батноров хийцийн эмээл"-ээрээ ч  танигдсан сум билээ. Тиймээс "Гурван түмэн адууны баяр"-аар нутгийн алдарт уран дархан Тожил дархны хийцийн эмээлээр цамхаг босгохоор болсон байна. Нутаг орноо алдаршуулах өгөөжтэй энэ ажил хөдөөгийнхний дэмжлэг, талархлыг хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан