Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засвар хийж байна Алдарт “Танан Гарьд” багийг  Асашёорюү Д.Дагвадорж дахин сэргэх үү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов А.Ариунцэцэг нь INCA Shanghai 2025 тэмцээний шүүгчээр ажиллана Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа
Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг халлаа

ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг ажлын ур чадваргүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн ажлаас түдгэлзүүлсэн тушаалыг гаргаж, улмаар тэдний оронд томилохоор ярилцсан зарим нэгнийг нь дуудан саналыг нь асууж байгаа ажээ. Ажлаа өгсөн дарга нарыг ЦЕГ-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн байна. Цагдаагийн хэлтсийн дарга нарын томилгоо ирэх долоо хоногт тодорхой болох аж. Есөн дүүргийн цагдаагийн дарга нараас гадна Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, биеэ үнэлэлттэй тэмцэх газрын дарга Н.Батзориг болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга Д.Энхтөр нарыг мөн ажлаас нь чөлөөлжээ. Н.Батзоригийг Г. Сарангэрэлийн хэрэгт хамааралтай хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Д. Энхтөрийг юуны учир чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа юм байна.

/uls.mn/politic.html?id_30126

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан