Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов А.Ариунцэцэг нь INCA Shanghai 2025 тэмцээний шүүгчээр ажиллана Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан "Сошиалгүй сургууль" санаачилгыг хэрэгжүүлнэ ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: "Ноорог-ийн зургаан хүний дансаар ₮9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан"
Шөнө ажиллах эрүүл мэндэд муу

Эмнэлэг, цагдаагийн газар, онгоцны нисгэгч, үйлчлэгч, 24 цагийн дэлгүүрийн худалдагч гээд шөнийн цагаар ажиллах хэрэгтэй болдог олон ч ажил мэргэжил бий. Ийм ажилтай хүмүүс өдрийн э дэглэмдээ дасан зохицоод, шөнө ажиллах нь тийм ч хэцүү биш гэж хэлэх нь түгээмэл. Гэвч тэдний эрүүл мэнд зүгээр гэж үү. Хэдийгээр энэ хүмүүс сэтгэлзүйгээрээ ажлын дэглэмдээ дасан зохицож чаддаг боловч бие нь санаан зоргоор байгалийн хуулийн эсрэг ажиллаж чаддаггүй байна. АНУ, Канадад шөнийн ээлжинд гардаг 3000 цагдааг хамруулсан хийхэд тэдний 40 хувь нь нойрны хэвийн дэглэм алдагдах өвчтэй болсон байжээ.  
Шөнө ажиллах нь зөвхөн нойрны тухай асуудал биш юм. Шөнө ажиллаж, өдөр нь унтаж амардагаас болоод наад зах нь зөв хооллож, дасгал сургууль хийж чадахгүйд хүрдэг. Шөнийн цагт хөнгөн салат байсан ч шингэхэд бэрх. Дээр нь шөнийн ээлжийн ажилтнууд ихэвчлэн өөрийгөө сэргээх гэж элдэв амттан, түргэн хоол идэх нь түгээмэл байдаг. Энэ мэт шалтгаанаас үүдээд ганцхан шөнө ажиллах ч цусны даралт ихсэх хангалттай шалтгаан болдог ажээ. Тэгвэл гурван өдөр шөнийн ээлжинд ажилласнаар генийн зургаан хувь нь өөрчлөгдөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Энэ мэтчилэн унтах ёстой цагаар сэрүүн байж, сэрүүн байх ёстой үедээ унтах нь эрүүл мэндэд далдуур хүчтэй нөлөөлж байдаг аж. Тиймээс хэрэв гарцаагүй шөнийн ээлжинд ажилладаггүй л бол өдрийн ажлаа шөнө болохоос урьтаж дуусгаад, эртхэн амарч байхыг зөвлөе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан