Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдарт “Танан Гарьд” багийг  Асашёорюү Д.Дагвадорж дахин сэргэх үү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов А.Ариунцэцэг нь INCA Shanghai 2025 тэмцээний шүүгчээр ажиллана Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
“Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ


ХАХНХЯ болон Хүүхдийн төлөө үндэсний газраас санаачлан “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.  2014-2016 онд  хэрэгжих энэхүү хөтөлбөр нь гэр бүлийн бат бэх элгэмсэг харилцааг бэхжүүлэх, гэр бүлийг аюулгүй, хүчирхийлэлгүй орчин болгох, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, хүүхэд бүрт оролцох, хөгжих боломж олгох зорилготой юм.      
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн ХГБХХ-ээс энэ сарын 8-нд Өмнөговь аймаг дахь нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ  хүрээнд Даланзадгад сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 10-14 насны 50 хүүхдийг гэр бүлийн гишүүдийн хамт  хөтөлбөрт хамруулахаар болсон байна. Хөтөлбөрт оролцогчид хөтөлбөрийн гарын авлага болон хүүхдийн өөрийн үнэлгээний дэвтрийг ашиглан таван долоо хоногийн хугацаанд таван чиглэлийн 31 даалгавраас 25-ыг сонгож хамтран гүйцэтгэх юм байна. Тухайлбал,  
1. Миний гэр бүлийн эдийн засаг
2. Миний гэр бүлийн орчин
3. Миний гэр бүлийн бүтээл туурвил
4. Миний гэр бүлийн эрүүл мэнд
5. Миний гэр бүлийн түүх бахархал зэрэг таван чиглэлээс сонголт хийх юм байна.
Сургуулийн нийгмийн ажилтнууд энэхүү хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж, оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийн үр дүнг 14 хоног тутамд ХГБХХ-т тайлагнах юм.        

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан