Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засвар хийж байна
Алдарт “Танан Гарьд” багийг Асашёорюү Д.Дагвадорж дахин сэргэх үү
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа
Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов
А.Ариунцэцэг нь INCA Shanghai 2025 тэмцээний шүүгчээр ажиллана
Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв
Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө
Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа
Автобус-3 “халдварт өвчин” тараав
Автобус-3 “халдварт өвчин” тараав“Автобус-3” компанийн зохион байгуулсан “Талархлын” өдөр нь иргэдэд урам зориг өгөх, өөрсдийн ажлын өдрөө инээмсэглэлээр угтах энгийн л нэг зорилготой байв. Харин өгөөмөр сэтгэлээс бий болдог агшин зуурын үнэгүй инээмсэглэл нь заримдаа насан туршид мартагдахааргүй дурсамжийг ч бий болгодог хэмээн тус команийн захирал М.Цэвээн-Очир хэллээ. Тэрбээр ажилчдаа ирэх зуурт өглөөний цай бэлтгэж, ширээ зассанаар халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, тэднийг угтахдаа “За бүгдээрээ сайхан инээмсэглэе” хэмээн ажлын өдрийг эрч хүчтэй эхлүүлсэн юм.

Магадгүй ингэснээр нүүрний булчин чангарахаас илүүтэй, сэтгэлийн зовлонг арилгаж, тухайн өглөөний стрессийг ор мөргүй үдэн хөөсөн байж болно.
Мөнгө хураагч, жолоочид ч “Өглөө хоол ундтай гарсан, гараагүй олон хүн байдаг. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл нь өглөөг хэрхэн угтах болоод амар, тайван байдал юм. Үүнийг олон хүн мэддэг ч тэр бүр стрессгүй байж чаддаггүй. Бид ч гэсэн өдөрт олон зуун хүнтэй харилцдаг учраас заримдаа тэвчээр алдагдах тохиолдол бий. Тиймээс аль болох тайван байхыг хичээдэг. Харин өнөөдөр өглөө ажилдаа ирээд хаашаа ч харсан инээмсэглэсэн, бие рүүгээ дулаан харсан, хоорондоо сайхан харилцсан хүмүүс байна. Үүнийг хараад имээсэглэж, өнөөдрийн тухай хүнд бодлууд арилсан. Тиймээс бид бусадтай ч гэсэн үүнээсээ хуваалцаж, найрсаг дотно харилцана гэсэн бодол төрж байна. Өнөөдөр хурдан бас эрч хүчтэй өнгөрөх байх аа” хэмээн хэлсэн юм.
Үнэхээр тэдний хувьд өнөөдөр халуун, дулаанаар эхэлсэн бөгөөд 06.30 цагт эхний зорчигчоо авах ёстой автобусны жолооч, мөнгө хураагч хоёр инээмсэглэсээр ажилдаа гарав. Харин бид тус автобусны мөнгө хураагч М.Хишигтээс инээмсэглэлийн талаар бодлыг сонсоход “Ажиллах эрч хүчээр сэлгэгдлээ. Өнөөдөр би эхний ээлжид гарч байна. Миний ажлыг олон хүнтэй харилцдаг хүнд гэдэг. Гэхдээ миний хувьд бахархмаар санагддаг. Яагаад гэвэл, олон хүний арга эвийг олж, болж өгвөл уучлал гуйгаад өнгөрөөдөг. Дээрээс нь би тэвчээртэй байж сурсан. Заримдаа янз бүрийн хүмүүстэй таарч нулимс гартал гомдмоор үг хэлсэн удаа зөндөө бий. Тэглээ гээд би нэгэнт миний хүлээсэн үүрэг учраас ийм зүйлтэй дасан зохицож, сайн талыг нь харж сурсан” хэмээн хариулсан юм. Мөн бидний чин сэтгэлээсээ талархдаг зорчигч байдаг уу гэхэд бодох зүйлгүй, маш хурдан “Зөндөө байдаг” хэмээн инээмсэглэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Баярлаа, эгчээ эсвэл баярлаа миний дүү гэж хэлэхэд би их урамшдаг. Өөрийн эрхгүй огшоод, баярладаг. Тасалсан тасалбарынхаа тоогоор баримжаалахад бид өдөрт 30-аас дээш мянган хүнтэй харилцдаг. Өглөө ажилд нь хүргэж өгөөд орой гэрт нь хүргэж өгдөг буянтай ажил гэж би хувьдаа боддог юм. Тийм болохоор би буянтай үйлс. Хамт олноороо ч гэсэн бахархаж, тэдэнтэй мэндлээд инээмсэглээд өнгөрдөг. Харин өнөөдөр хүн болгонтой юм ярьмаар, инээмсгэлмээр санагдаж байна. Хамт олондоо хайртай шүү” хэмээн ярьсан юм.
Харин “Автобус-3” компанийн захирал М.Цэвээн-Очир “Өнөөдөр манай байгууллагын ажилтан, алба хаагчид Нийслэл хотын 375 жилийн ойд зориулан Талархлын өдрийг зохион байгуулж байна. Өглөөний ээлжид 150-170 хүн ажилладаг. Энэ өдрийг нийслэл хотынхоо иргэдийг инээмсэглэлээр угтаж, инээмсэглэлээр үдэж үйлчлэх уриатайгаар эхлүүллээ” гэв. Харин сүүлийн үед гарсан таагүй мэдээллийн талаар тодруулахад “Ажилчиддаа зориулаад янз бүрийн зүйлд битгий бухимдаарай гэж хэлмээр байна. Өнөөдөр биднийг бухимдуулж байгаа орлого, ажлын байртай холбоотой асуудлын талаар албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. Бидний авч байгаа цалин ямар нэг хэмжээгээр буурахгүй” гэдгийг хэллээ.
Түүнчлэн нийтийн тээврийн дахин төлөвлөлтийг хийсэн нь ирэх дөрөвдүгээр сард үйлчилгээнд нэвтрэх юм байна. Ингэснээр иргэдэд хүргэж байгаа үйлчилгээ одоо байгаагаас өндөр түвшинд хүрэх юм. Юутай ч “Автобус-3” компани өчигдрийг эд хөрөнгө, элдэв асуудал гэхээс илүүтэй, иргэдтэй илүү ойр, инээмсэглэж харилцахад илүүтэй анхаарал хандуулсан юм.
-Инээмсэглэл бол хамгийн хурдан
халдварладаг өвчин юм-

0 Сэтгэгдэл