Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв банк 15.5 сая ам.доллар зах зээлд нийлүүлэв

Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаа өчигдөр боллоо. Энэ удаад арилжааны банкууд 15.5 сая ам.доллар, 108.6 сая юань худалдан авчээ. Тэгэхдээ нэг ам.долларыг 1844, юанийг 300 төгрөгийн ханшаар худалдан авсан байна. Үүнээс гадна гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 60 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлсэн аж. Энэ саналыг  Монголбанк бүрэн биелүүлсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан