Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад өр 3.1 хувиар буурчээ

Манай улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн нийт гадаад өр энэ оны эхэнд 19.8 тэрбум ам.доллар байжээ. Харин эдүгээ 19.2 тэрбум ам.доллар болж 3.1 хувиар буурсан гэж төв банкны статистикт дурдсан байна. Үүнд Засгийн газар, Монголбанкны гадаад өр буурсан нь нөлөөлжээ. Тухайлбал, он гарснаас хойш Засгийн газар гадаад зах зээлээс мөнгө татаагүй. Харин зээлийн төлбөрт 16 сая ам.доллар төлжээ.
Нөгөө талаар Монголбанкны богино хугацаат гадаад өр хоёр дахин буурсан бөгөөд урт хугацаатай зээлийн хэмжээнд өөрчлөлт ороогүй аж. Бусад өрийн үлдэгдэл нийт өрийн 11.2 хувийг эзэлж буй юм. Гэвч он гарснаас хойш 0.1 хувиар өссөн дүн гарчээ.  Манай улсын нийт гадаад өрийн үлдэгдлийн 23.2 хувийг Засгийн газар, 55.3 хувийг хувийн хэвшлийнхэн зээл эзэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан