Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын хөрөнгө оруулалтын банктай хамтарна

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Захирал Н.Н.Косов нар “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам болон Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд тус банкнаас хийх хөрөнгө оруулалт, үүний дотор жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулахад түлхүү анхаарч ажиллах аж.
 
Талууд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор манай улсад аж үйлдвэрийн цогцолборуудыг шинээр барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийхийг тэргүүлэх чиглэлээ болгохоор тохирчээ.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь 1970 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тус банкны гишүүн орнуудад Монгол Улс, ОХУ, Болгар Улс, Румын Улс, БНСВУ, БНЧУ, БНКУ, Бүгд Найрамдах Словак Улс зэрэг нийт найман орон багтдаг байна. Уг банкнаас гишүүн орнуудын үйл ажиллагааг дэмжихдээ тухайн улсын санхүүгийн зах зээлийн чадавхийг дээшлүүлэхийг чухалчлан авч үздэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан