Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 13-нд Чингисийн талбайд болно. Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яамны явуулж буй бодлого үйл ажиллагааны талаар иргэд асуудал хариуцсан албан хаагчдаас нь энэ үеэр тодруулах боломжтой. Түүнчлэн энэ үеэр олон төрлийн үйлчилгээг нэг дороос хялбар авч болно гэдгийг хэлсэн юм. Тухайлбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэд жолооны шалгалт өгөхөөс эхлээд явдал чирэгдэл болж байж эрхээ сэргээлгэдэг бол салбарын нээлттэй өдөрлөгийн үеэр хэдхэн асуултанд хариулаад л эрхээ сэргээлгэх боломжтой. Мөн гадаад паспортын хугацаа сунгах, шинээр авах гадаад паспортын захиалгын мэдүүлгийн хуудас хүлээн авах зэрэг асуудлыг нэг цагийн дотор шийдвэрлэж үйлчлэх юм байна. Шинээр компани байгуулахыг хүссэн иргэд ч хуулийн этгээдийн гэрчилгээгээ гаргуулж болох нь. УБЕГ, түүний харьяа Эд хөрөнгийн бүртгэлийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Архивын Ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Тахарын Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар гэхчлэн хуулийн салбарын бүхий л байгууллагаас хүссэн үйлчилгээгээ авч юм. Хил хамгаалах ерөнхий газар гэхэд хилчдийг ар гэрийнхэнтэй нь холбож үйлчлэх гэнэ. Мөн хуурамч мөнгөн тэмдэгт таниулах, цусны бүлэг тодорхойлох, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэх, шүүхээр тогтоогдсон өр төлбөртэй эсэх лавлагаа гэхчлэн хуулийн байгууллагаас авч болох бүхий л лавлагаа мэдээлэл үйлчилгээг эндээс аваарай.