Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сингапурын нислэгийн эрхийг авсан “бяцхан заль”

Монгол Улс агаарын тээврийн хоёр дахь тавдугаар эрхээ энэ онд авсан. Тодруулбал, МИАТ ХК энэ сарын 24-нд Сингапур руу эхний нислэгээ үйлдэнэ. Өмнө нь манай улс 1996 онд олон улсын агаарын тээврийн тавдугаар эрхийг авч, Москва-Берлиний чиглэлд нислэг үйлдэж байсан юм. Тэгвэл 18 жилийн дараа Бээжин-Сингапурын чиглэлд нислэг үйлдэхээр болж, бэлтгэл ажлаа хангаад байна.  Тавдугаар эрх авахын тулд олон улсын агаарын тээврийн компаниуд өрсөлддөг бөгөөд энэ удаагийн нислэгийн эрхийг авахын тулд Зам, тээврийн сайд А.Гансүх бяцхан заль хэрэглэсэн гэдэг. Тэрбээр “Манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани ганцхан онгоцтой. Манайд энэ эрхийг өгчих” гэж өрөвдүүлэх тактик хэрэглэсэн нь амжилттай болсон гэнэ. Олон улсын нислэгийн тавдугаар эрх гэдэг нь нэг улсын зорчигчдыг нөгөө улсад дамжуулан тээвэрлэх эрх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан