Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы банк тусламж үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгдэв

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт ХБНГУ-ын  Сэргээн босголт зээлийн банкны Төв Ази, Зүүн Ази, Лаосыг хариуцсан хэлтсийн дэд дарга хатагтай Кристин Ди Бэррос Сэйдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Кристин Ди Бэррос Сэйд хэлэхдээ, Монгол Улсын Эрчим хүчний салбарт  олон жил хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Германы Сэргээн босголт зээлийн банк Монгол Улсын эрчим хүчний салбарт 60 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн.  30 сая еврог нэмж хөрөнгө оруулахаар өнгрсөн онд амласан. Цаашид бидний хамтын  ажиллагаа үр дүнтэй байвал нэмж тусламж үзүүлэх бүрэн боломжтой” гэв.  

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт  Германы Сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй  Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх 1,2 төсөл, Дарханы ДЦС-ын шинэчлэлийн төсөл амжилттай хэрэгжиж буйг дурдаад дээрх төслүүдэд шаардах нэмэлт хөрөнгө оруулалтын талаар санал солилцлоо.Тэрээр 30 сая еврогийн зээлийн хөрөнгө оруулалтаар  ЭХЯ-ны зүгээс одоо хэрэгжиж буй 2 төслөөс гадна Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчлэлт, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам болон нар, салхины  эх үүсвэрийг ашиглахад зарцуулах талаар санал болгов.  

Уулзалтын төгсгөлд хатагтай Кристин Ди Бэррос Сэйд дээр дурдсан төсөл хөтөлбөрт монголын талаас оруулах хөрөнгө оруулалтын талаар онцгой анхаарахыг сануулж,  хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж өөр олон төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
sanaa zovmoor möngö zeelj avaad hedhen hun n idchihdeg biz de
Хамгийн их уншсан