Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх авто замыг нээлээ

"Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр  2012 оны 6 дугаар сарын 25-наас 2014 оны 9 дүгээр сарын 01-ний хооронд гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын барилгын ажлыг “ЭСТО” ХХК 95 хувьтай гүйцэтгэж  байна. 

Барилгын ажлын явцад өдөр тутмын ажлын зөвлөхийн хяналтыг “Монконсалт” ХХК хийж байгаа юм. Тус авто зам нь Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл  17.6 км үргэлжлэх бөгөөд  8 м өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7 у/м хүчитгэсэн төмөрбетон гүүр, 19 у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу Зайсан орчимд 1.2 км хэсэгт гэрэлтүүлэгтэй, огцом эргэлтүүд ихтэй учир 6 760 м замд  аюулгүйн туузан хашилттай байхаар төлөвлөгдсөн зам юм.

Одоогийн байдлаар газар шороо, хиймэл байгууламж, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажил бүрэн дууссан.  Туузан хашилт 2500 у/м хэсэгт хийгдэж, босоо болон хэвтээ тэмдэглэгээ дуусах шатандаа байгаа бөгөөд авто замын хөдөлгөөнийг бүрэн нээгээд байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан