Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Я.Батсуурь: “Эрдэнэс Таван толгой” компани санхүүгийн дарамттай хоёр муу гэрээтэй
-“Чалко” компанийн өрийг өнгөрсөн зургадугаар сар гэхэд бүрэн төлж дуусгана гэж байсан ч нүүрсний үнэ, зах зээлийн байдлаас шалтгаалж өнөөг хүрлээ. Өрөө дарах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хятадын “Чалко” компаниас авсан мөнгө хэдийгээр нүүрсний урьдчилгаа төлбөр байсан ч өндөр хүүтэй зээл юм. Төлөх хугацаа хэтэрсэн тул зээлийн хүү нь өссөөр байгаа. Өнөөгийн байдлаар бид 350 сая ам.доллар дээр нэмж 30 гаруй сая ам.доллар төлөөд байна. Үндсэн өрнөөс 110 сая ам.доллар үлдсэн. “Чалко” компанитай өнгөрсөн онд түр хугацаатай гэрээ байгуулж, нүүрсээ боломжийн үнээр алдагдалгүй нийлүүлж байв. Гэтэл энэ түр гэрээний хугацаа өнгөрсөн долдугаар сарын 1-нд дууслаа. Ингээд бид эхлээд байгуулсан үндсэн гэрээгээ мөрдөх хэрэгтэй болсон. Нийлүүлэх нүүрсний үнэ тонн тутамдаа 10 ам.доллараар унаж байгаа юм. Ийм нөхцөлд бид нүүрс нийлүүлэх бололцоо байхгүй тул “Чалко”-д нийлүүлэх нүүрсний экспортоо түр зогсоолоо. Одоо “Чалко” компанитай яриа хэлэлцээ хийж байна. Тухайлбал, үндсэн гэрээний нөхцөлөөр бид нүүрс нийлүүлэх боломжгүй. Иймд түр гэрээний хугацааг сунгая. Эсвэл бид нүүрсээ бусад компаниудад арай өндөр үнээр зарж борлуулалтын мөнгөө өрөндөө өгөх санал тавьж буй юм.
-“Эрдэнэс Таван толгой” компани олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах асуудал удааширч байгаа. Үүний шалтгаан нь юу байна вэ?
-Хувьцаа гаргахаас өмнө компани өөрийн үнэлгээ, үр ашигаа нэмэгдүүлэх шаардлагатай. Гэтэл манай “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьд үнэлгээгээ нэмэгдүүлэхэд бэрхшээлтэй хоёр асуудал бий. Нэгдүгээрт, дэд бүтэц, төмөр замгүй. Төмөр замгүй тул авто машинаар маш өндөр зардал гаргаж экспортын нүүрсээ тээвэрлэж буй юм. Үүнээс шалтгаалж манай нүүрсний өрсөлдөх чадвар буурдаг. Өөрөөр хэлбэл, нүүрс олборлож байгаа шигээ зардал нүүрсний тээвэрт гарч байна. Тэгэхээр төмөр зам бол манай компанийн үнэлэмжийг өсгөх нэн тэргүүний чухал төсөл мөн. Хоёрдугаарт, нүүрсээ түүхийгээр экспортолдог. Ер нь, Монголоос өөр түүхий нүүрс экспортолдог улс байхгүй. Өнөөдөр нүүрс угаах үйлдвэр барих зайлшгүй шаардлага бий. Энэ талаар төсөл боловсруулаад ажиллаж байна. Гэтэл говийн бүс нутагт усны асуудал хүнд. Нүүрс угаах үйлдвэрт их хэмжээний ус ашиглах шаардлагатай. Засгийн газраас Балгасын улаан нуурыг ашиглах шийдвэр гаргасан. Гэвч Өмнөговь аймгийн засаг захиргаа, ИТХ усны энэ эх үүсвэрийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. Ингээд усны асуудлаа шийдэж чадаагүй юм. Нөгөө талаар нүүрс угаах үйлдвэр барихад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Өнөөдөр нүүрсний үнэ унасан, эдийн засаг хүндэрсэн, хөрөнгө оруулалт буурсан үед дээрх хэмжээний хөрөнгө босгож үйлдвэр барихад хэцүү. Нүүрсний зах зээл муудсан, борлуулалт буурсан үед ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд ирэх жилүүдэд бид санхүүгийн дарамтад орно. Иймд нүүрс угаах үйлдвэр байгуулах ажлаа түр зуур хойш тавиад байна.
Төмөр зам барих ажил амжилттай байгаа. Эхний ээлжинд боомтын төмөр замаа Хятадын “Шинхуа”, “Энержи ресурс”, орон нутгийн “Таван толгой” компанитай хамтарч барина. Ингээд 20 орчим км төмөр зам барих хамтарсан компаниа байгуулаад үйл ажиллагааг нь эхлүүлэх юм.
-Нүүрс экспортлох боомтын төмөр зам барих ТЭЗҮ нь яагаад хойшилсон юм бэ?
-Эхний ТЭЗҮ нь өндөр өртөгтэй гарсан учраас мэргэжлийн хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт хийлгэж өртгийг нь бууруулахаар шийдвэрлэсэн. ТЭЗҮ-д хөндлөнгийн дүгнэлт хийх сонгон шалгаруулалтад Германы компани шалгарсан. Ингээд “Шинхуа” компанийн хийсэн ТЭЗҮ-г дүгнэж байна. Дүгнэлт нь удахгүй гарна. ТЭЗҮ батлагдах юм бол бүтээн байгуулалтын ажил дариухан эхэлнэ.
-Нүүрс олборлогч оператор компанид “Эрдэнэс Таван толгой” нэлээд өртэй. Тэгээд Зүүн Цанхийн уурхайн олборлолт зогссон гэж байгаа. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?
-Манай Зүүн Цанхийн уурхайд Австралийн “Макмахон” компани 2012 оноос эхэлж нүүрс олборлох таван жилийн хугацаатай гэрээ хийж ажиллаж байгаа. Энэ бол манай компанийн бас нэг муу гэрээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын “Чалко”, Австралийн “Макмахон” компанитай санхүүгийн байдалдаа дарамттай муу гэрээ хийсэн. Австралийн “Макмахон” компанитай хийсэн гэрээ нь харьцангуй өндөр өртгөөр нүүрс олборлож буй юм. Зах зээл хүндэрсэн өнөө үед илүү өндөр өртөг зардлаар нүүрс олборлох гэрээ учраас “Эрдэнэс Таван толгой” компанийн санхүүд асар их дарамт учруулж алдагдал хүлээх эрсдэл үүссэн. Үүнээс гадна “Макмахон” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй олон тохиолдол гарсан юм. Иймд гэрээнийхээ зарим заалтыг эргэн харж өөрчлөхөөр хэлэлцэж байна. Түүнээс биш ямар нэг байдлаар зогсоосон, хүчингүй болгосон зүйл байхгүй. Гэрээгээ сайжруулах, засч залруулах талаар хамтран ажиллаж буй юм. Маргаантай асуудлуудаа шийдвэрлэхтэй холбоотой бид төлбөрөө өгөлгүй хойшлуулсан байгаа.
“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриас цаг үеийн зарим асуудлын талаар тодруулга авлаа.

0 Сэтгэгдэл