Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Богд уулын арын замыг маргааш нээнэ


“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж байгаа юм.
Уг зам барилгын ажил 2012 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр, явган хүний замын ажлыг давхар хийсэн бөгөөд энэ сарын 28-нд хучилтын ажил бүрэн дуусч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болно. Харин есдүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор нээж, 17,1 км замын ажлыг хүлээлгэн өгөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан