Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна
2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина
Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа
ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Алслагдсан бүсийн 6 сумын ЕБС-д цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
Х.Бат-Ирээдүй: Эрүүл мэндийн салбарт менежерийн залгамж халааг бэлтгэх, чадавхжуулах бодлого үгүйлэгдэж байна
-Эмнэлгийн ажилчдын баяр өнгөрөөд удаагүй байгаа учраас эхлээд баяр хүргэе. Эмч мэргэжлийг хүүхэд бүр мөрөөддөг ч мөрөөдөлдөө хүрдэг нь цөөн. Эрэгтэй эмч нартай уулзахдаа эмч болсон түүхээс нь яриулах дуртай. Энэ талаар яриагаа эхлэе?
-Эрүүлийг хамгаалахын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, хүн ардынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд баттай зогсон эх орны өнцөг бүрт ажиллан амьдарч буй салбарын эмч, сувилагч, ажилчид, эмнэлгийн мэргэжилтнүүддээ танай сониноор дамжуулан эмнэлгийн ажилчдын баярын мэнд эхлээд хүргэе. Эмчийн мэргэжил тэр дундаа мэс заслын эмчийн мэргэжил бол гайхалтай бас хариуцлагатай. Би харьцангуй залуу эмч. Анх өвчтөнд мэс засал хийхээр гараа угааж байсан үеээ хэзээ ч мартдаггүй юм. Түүнээс хойш мэс заслын резидент эмч, их эмчээр дадлагажин ажиллаж хагалгааны ширээний ард тодорхой хугацаанд зогссон. Эмээ маань эх барих эмэгтэйчүүдийн эмч хүн байсан. Би эмээгийн хүү. Тэгээд л эмч болчихсон гэх үү дээ.
-Мэс заслын эмч гэдэг онол сонсоод сурчихдаг ажил биш. Олон удаагийн дадлага туршлага, сайн багш гээд л одоо ч сурсаар байгаа биз. Гэхдээ оюутны ширээнд багш нарын захисан үг ч аминд орох үе гарч байгаа биз дээ?
-Мэдээж тэгэлгүй яахав. Эрдэмтэн багш нар маань байгаагүй бол хүний их эмч хэмээх сайхан мэргэжлийг хэрхэн эзэмших билээ. Би гуравдугаар эмнэлгээс эмч, эрүүл мэндийн салбарт ажиллах гараагаа эхлүүлсэн. Тухайн үед анх мэс заслын багаж атгуулсан олон сайхан эмч, багш нартайгаа хамтран ажиллаж байсан. Одоо бодоход олон чадварлаг мэс засалчдын дунд хэсэгхэн хугацаанд байсан минь ч бахархах дурсамж юм. Хүний гавьяат эмч, гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасгийн зөвлөх Ч.Пунцаг багш маань “Мэс заслын эмч хүн хутганыхаа ирэн дээр амьдардаг юм шүү” гэж хэлснийг үргэлж санаж явдаг.
-Голчлон ямар мэс заслуудад орж байсан бэ. Хамгийн олон цагаар орсон хагалгааны тухай яриач?
-Би өөрөө хэвлийн хөндийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн. Тиймээс ихэвчлэн хэвлийн хөндийн мэс засалд ордог. Одоогоор Эрүүл мэндийн удирдлага чиглэлээр ажиллаж байгаа тул мэс ажилбаруудад орох эрх зүйн үндэсгүй байна. Би их сүсэг бишрэлтэй хүн л дээ. Хагалгааны хугацаа янз бүр л байдаг. Мэс заслын эмч хүн орсон хагалгааныхаа тоог тоолдоггүй, цаг хугацаа тооцон ам гарч болдоггүй юм.
-Эмчид тэр бүр баярлалаа гэж хэлэх нь олон биш байх аа. Тийм үү?
-Ер нь бол тэр үгийг хэлүүлэх гээд хүчлэх хэрэггүй. Хувь хүний соёл, хүмүүжил. Эмч хүнд баярлалаа гэдэг үгнээс илүү өвчтөн нь эрүүл саруул болж эдгэрэх л чухал. Түүнээс л эрч хүчээ авчихдаг.
-Гэмтлийн эмнэлэгт бусад эмнэлгийг бодвол осол гэмтлээр гэнэт амь нас нь аюулын ирмэгт ирчихсэн хүмүүс үйлчлүүлдэг. Үүнийгээ ч дагаад тэдний ар гэрийнхэн нь сэтгэл санааны байдлаа эмнэлгийн ажилтнуудад шууд илэрхийлдэг. Ийм үйлчлүүлэгчидтэй ажиллахад хэр хүнд вэ?
-Надад үйлчлүүлэгчид болон ар гэрийнхэнтэй нь үл ойлголцох асуудал, хүндрэл нэг их гардаггүй. Манайх олныг хамарсан гэнэтийн осол гэмтэл, түлэгдэлт зэргийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг. Өвдөж зовсон хүн, түүний ар гэрийнхэн бухимдлаа эмч, эмнэлгийн ажилчдад маань тайлж, хэлэх хэлэхгүй үгээр доромжлох, тэр ч бүү хэл биед нь гар хүрэх тохиолдол ч цөөнгүй. Энэ асуудал ганц манай эмнэлэгт ч биш бусад эмнэлэгт ч гардаг. Эмч нар хэн нэгэнд гүтгүүлэн доромжлуулах, бие махбодийн болон сэтгэл санааны хохирол амсдаг ч эрх ашгийг нь хамгаалах байгууллага одоогоор алга шүү дээ. Уг нь бид чинь бусдын адил үндсэн хуулиараа олгогдсон хамгаалуулах эрхтэй.
-Монголын томоохон эмнэлгүүдийн нэгэнд 30 гаруй нас залуу хүн удирдах албанд томилогдоно гэдэг...?
-Гэмтэл согог судлалын үндэсний төвд томилогдохоос өмнө Эрүүл мэндийн яаманд харъяа эмнэлгүүдийн гүйцэтгэлийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Тиймээс тус эмнэлгийн талаар тодорхой ойлголттой байсан учир дэд захирлаар ажиллахад хүндрэл гараагүй. Манай улсад гучаад насныхан удирдлагын төвшинд ажиллахаар залууд тооцдог бол гадны улс орнуудад салбарын шинэчлэлт хэмээн хардаг. Би өөрийгөө эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн нэг хэсэг хэмээн ойлгож байгаа. Нас бол тоо. Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан мэргэшсэн сайн эмч нарыг удирдлагад дэвшүүлэх нь системийн гажуудал. Сайн эмч нар эмчээ хийж, менежер нь удирдлагад ажиллах ёстой. Манай салбарт менежерийн залгамж халааг бэлтгэх, чадавхжуулах бодлого үнэндээ үгүйлэгдэж байна. Үүний тод жишээ бол сонгон шалгаруулалтын босгыг давж гарах хүн цөөн байна. Дэлхийд маркетингийн бодлогоор шалгарсан том корпорац, компаниуд гүйцэтгэх захирал сонгохдоо дөрвөн жилээс хэтрүүлэхгүй байхаар гэрээ байгуулдаг. Энэ бол сонгодог зарчим. Ямар ч чадварлаг менежер дөрвөн жил ажиллаад энерги, эрч хүч нь дуусаж шинэлэг зүйл гарахаа больж, дасах үзэгдэл бий болдог.
-Танай эмнэлгийг тойрсон сайн гэхээсээ илүүтэй муу мэдээлэл нийгэмд тараад байна. Тэгэхээр энэ нь дотоодод ажиллаж байгаа хүмүүст хэр мэдэгдэж байна вэ?
-Ямар яриа тараад байна. /инээв/ Нийгэмд худал, үнэн нь үл мэдэгдэх яриа их гарч байгаа. Эрүүл мэндийн салбар өөрөө хөрс сууриа шинэчилсэн цагт л нийгэмд үүссэн асуудлуудад өгөх хариутай болох байх. Бид асуудлыг хэсэгчлэх бус системээр нь хараад шийдвэрлээд явбал жижиг зүйлд цаг алдахгүй баймаар. Өнөөдөр нийгэмд гарч буй асуудлуудад заавал нэг хүнийг буруутан болгох гэж улайрах юм. Хэн нэгэн буруутан болсон бол дараагийн сэдэвт шилжсэн насгүй сенсаацид нийгэм угаагдаж байна. Асуудал бүрт заавал хариулт өгөх шаардлагагүй. Харанхуйг зүхэж суулгүй ганц ч гэсэн лаа асаа гэдэг. Тэгэхээр өнөөдөр үүссэн тогтолцооны гажгийг засах залуус бэлтгэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Эмч нарын дунд байгаа чадварлаг менежерүүд нь өөрсдөө хувийн бизнес хөөгөөд явдаг. Нэгэнт явсан л бол төрийн ажилд хутгалдах эрх тэдэнд байхгүй гэдгийг хуулиараа зохицуулсан байдаг. Энэ ч бас нэг гажуудал уу?
-Нүд дасах хэмээх гамшигт үзэгдлийн талаар сүүлийн үед ихээхэн ярих болсон. Ямар ч чадварлаг менежерт дөрвөн жил л хангалттай. Тэгээд ажлын байраа сольж аль болох шатлал бүрт ажиллах хэрэгтэй юм шиг. Эрүүл мэндийн салбар ч гэлтгүй бүхий л салбарт байнгын өрсөлдөөн, шинэчлэлт өөрчлөлтийн бодлого тогтмол боловсруулж байх учиртай. Төр бол хамгийн муу менежер гэдэг. Тиймээс төрийн эрх мэдлийн оролцоог хэт өндөрт гаргахаар улсын болон хувийн хэвшлийн бие даах чадвар, хөгжил, суларч хараат байдалд шилжиж эхэлдэг. Төрд хэт найдсаны уршгаар салбар бүр уналт ажиглагдаж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Манай салбарт цөөн чадварлаг менежер бий. Гэхдээ тэдгээр менежерээр салбарыг төсөөлвөл өрөөсгөл. Цаашид авч явах залгамж халаа болсон менежерүүдээ бэлтгэх цаг болсон. Эрүүл мэндийн байгууллагын захирал, дарга нарын сонгон шалгаруулалтын өрсөлдөөн гаарч байна. Уг нь Эрүүл мэндийн тухай хуулинд улсын эмнэлгийн даргыг тухайн байгууллагын удирдах зөвлөлөөс нь сонгоно хэмээн заасан ч энэ заалт хэрэгждэггүй. Дарга захирал болохын төлөө тэмцэгч нар нийгэмд олон байгаа ч яг өнөөдөр эрүүл мэндийн салбарт шинэ санаа, соргог менежментийн талаар санал дэвшүүлэн түүчээлэх хүн дутмаг байна. Энэ байдлыг ашиглан салбарын бус хүмүүс улс төрийн, хувийн ашиг сонирхлын үүднээс салбарын нэр хүндийг унагах оролдлого хийсээр байна. Эдийн засгийн өрсөлдөөний шуурганд салбарт ажиллах менежер гэлтгүй эмч, эмнэлгийн ажилчид маань хувийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, ард иргэдийн эрүүл мэндийг дугаарлах болсон. Чадвартай, чадваргүйгээс үл хамаарч боломж байвал хувийн бизнес эрхэлж байна. Ашиг сонирхлын тухай хуулийн зохицуулалтад төрийн албанд ажиллагсад тэр дундаа удирдах албан тушаалтан нэр төрөл ижил хувийн салбарт ажиллахад сонирхлын зөрчил үүснэ гэсэн заалт байдаг ч энэ нь амьдрал дээр нэр төдий. Улсын байгууллагын нэрээр хувийн бизнес хөгжүүлж буй тохиолдол хаа сайгүй. Энэ бүхэнтэй тэмцэх, дуугарах нэг ч байгууллага, хувь хүн алга.
-Эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт явагдахаар нөгөө л нас ахисан эмч нар нь ордог. Хэрэв боломжийг нь олгоод эрхийг нь өгвөл манай эрүүл мэндийн салбарт залуу менежерүүд байна гэсэн үг үү?
-Манай салбар бүтэх, бүтэхгүйн заагийн талаар зөндөө ярьсан, бодсон. Өөрчлөлт, шинэчлэлт, хариуцлага бол ямар ч салбарын тулгуур зарчмууд юм. Эдгээрийг хийж хэрэгжүүлэхэд хүн хүч дутах байх. Харин салбарын менежерүүдийн хамтын оролцооны үр дүнд сайжирч болно. Залуу хүн боломж хүлээн суудаггүй, харин боломжийг бий болгохоор ажилладаг. Бидэнд бодсон, төлөвлөсөн, одоо ч хийж буй салбарын хөгжлийн бодлого байна. Цаг үеийн тохироо бүрдэх үед салбарын менежерүүдийн залгамж халаа болон түүчээлэн ажиллахыг зорьж тэмүүлж явна.
-Тэгвэл эрүүл мэндийн салбарыг хэрхэн дүгнэж хардаг вэ. Салбарт хийгдэж байгаа шинэчлэл, бодлогууд хэр бодитой байна вэ?
-За дүгнэлт гэхээсээ илүү яаж харж байна вэ гэвэл зүгээр байх. Эрүүл мэндийн салбар өөрөө маш эмзэг. Миний баримталдаг зарчим бол аливаа асуудлыг хөндөөд орхих биш шийдлийг олох. Төр засгийн зүгээс эрүүл мэндийн салбарт хийж байгаа, хийхээр хүлээгдэж буй бодлого, шийдвэр, хууль тогтоомж, төсөл, стратеги, хөтөлбөр маш олон байгаа. Хэн нэгний хийх ажлыг үгүйсгэхгүй, харин хамтраад хийх нь чухал. Аливааг хийж, хэрэгжүүлэх санаа зорилго дутмаг, удирдан зохион байгуулах чадваргүй хүмүүс л ихэнхдээ шүүмжлэгч байдаг. Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй суурь шинэчлэлд тусгагдсан зөв зүйтэй бодлого шийдвэр олон байна. Хэрэгжихэд бэрхшээлтэй асуудлууд ч байгаа. Тэр бүхнийг тоочоод суух шаардлагагүй биз. Хамгийн гол асуудал эрүүл мэндийн салбарт хуваарилагдах санхүүжилтийн хомс байдал. Гэвч санхүүжилтийн хэмжээг нэмснээр асуудлыг шийдвэрлэнэ гэвэл өрөөсгөл ойлголт. Харин санхүүжилтийн зөв гарц, арга замыг олсноор тусламж үйлчилгээ үр ашигтай, тасралтгүй явагдах нөхцөл бүрдэнэ.
-Жишээ нь танд ямар гарц харагдаж байна?
-Нэг иргэнээр тооцсон төлбөр тарифын хэмжээ, өндөр өртөг бүхий эмчилгээ үйлчилгээнд даатгалын зохицуулалт хийх, иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд нийгмийн даатгал, хувь хүний даатгал, хамт олонд суурилах даатгал, эрүүл мэндийн зардлыг хувиараа төлөх, хувь хүний эрүүл мэндийн хадгаламжийн нэрийн данс гэх зэргийг боловсронгуй болгосноор санхүүжилтийг асуудлыг хэсэг хэсэгт шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлснээр улсын эмнэлэгт ачаалал үүсгэсэн, өндөр өртөг бүхий зарим нэр төрлийн эмчилгээ үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх замаар санхүүжилтийн хуримтлалыг тодорхой хэмжээнд бий болгох ч боломжтой.
-Эрүүл мэндийн бодлого иргэдэд чиглэх нь зүйн хэрэг. Гэхдээ эмч нарын ахуй хангамж адаглаад сэтгэл санааны байдлыг дурьдахгүй өнгөрөөд байх шиг санагддаг. Үүнээс үүдээд нөгөө хариуцлага ч гэсэн сулраад байна уу?
-Тийм шүү. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн үйлчилгээний алба хаагчдын нийгмийн баталгаа, төрөөс хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлт гэж алга. Эмч, эмнэлгийн ажилчид тэр дундаа эмнэлгийн дунд мэргэжилтнүүдийн авч байгаа цалин, тэтгэмж хэр байгаа билээ. Нийгмийн баталгаа бол энгэр дээрх одон медаль биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид ар гэр, нийгмийн асуудлаа шийдсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэсэн цагт л цогц шинэчлэл хийх болно. Эдгээр асуудлыг нь шийдээгүй цагт сэтгэл санааны гэм хохирлын тухай яриад ч хэрэггүй биз дээ.
Манай салбарын онцлог алхам бүртээ хариуцлагын талаар сануулдаг. Салбарт хариуцлага алдсан тохиодол мэр сэр гардаг ч засаж залруулах талд маш их анхаарч байгаа. Эрүүл мэндийн салбар иргэдээ сонсдог, эрх зүйн зөрчлийг арилгах талаар анхаардаг болсон. Гэвч хариуцлага алдах тохиодол гарсаар байна. Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэр, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтгүй байгууллага олон байна. Хариуцлагыг эрчимжүүлэхэд эрх зүйн орчныг өөрчлөн шинэчлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тайлагнах, иргэний засаглалыг нэвтрүүлэх зэрэг олон ажил хийж болно.
-Хүний их эмчээс гадна эрхзүйч мэргэжилтэй гэсэн. Эмч болоход их хугацаа шаарддаг. Гэтэл давхар мэргэжил эзэмшихэд түүнээс ч их хугацаа шаардана...
-Эмч хүн хүнийг эмчилдэг бол эрхзүйч хүн нийгмийг эмчилдэг. Эмч хүн насаараа л суралцдаг, хэзээ ч суралцахаа зогсоох учиргүй. Гэхдээ хүний өвчнийг эмчилж болдог, харин нийгмийн сэтгэлгээг эмчлэхэд хэцүү. Миний хувьд хоногт 4-5 цаг унтдаг. Анагаах, хуулийн сургуулиудад давхар суралцаж төгссөн. Сурч байхдаа давхар ажил болон төрийн бус байгууллагуудын сонгуульт ажлыг хийдэг байлаа. Ажил амьдралын горимоо зөв томъёолчихвол цаг зав гарахгүй байх шалтаг байдаггүй. Хуулийн талаарх мэдлэгийг зах зухаас нь та бид эрхэлж буй ажлынхаа хүрээнд ядаж мэдэж байх ёстой. Залуу хүний зүгээс өөрийн эзэмшсэн хос морио унаад эрүүл мэндийн салбарт зуух шүд болсон эрх зүйн таатай орчинг бүрдүүлчих юмсан хэмээн хурдалж явна даа.
-Судалгааны ажил болон төслүүдийг тань харсан. Тэндээс “Оюутан залуусын биохэмнэл” гэдэг сэдэв их сонирхолтой санагдлаа. Оюутан гэхээр л “муу” нэртэй байдаг. Энэ ажлынхаа талаар ярьж өгөөч?
-Төсөл хөтөлбөрийг судалгаа, шинжилгээ, тоон анализ, бусад улсад нэвтрүүлэн хэрэгжүүлсэн туршлага зэрэг олон хүчин зүйлсэд тулгуурлан боловсруулдаг. Миний хувьд “Оюутан залуусын Биохэмнэл”, “Монгол хүний биохэмнэл”-ийн онцлог, “Биохэмнэл ба осол гэмтлийн хамаарал” зэрэг судалгааны ажил хийж байсан. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн байгууллагуудын Хариуцлага хяналтыг сайжруулах тогтолцооны менежмент сэдвийг судалсан.
“Оюутан залуусын Биохэмнэл” судалгааны ажлыг хийх болсон шалтгаан нь энэ насыг туулж өнгөрүүлээгүй хүн байхгүй. Гэхдээ тань шиг тэднийг “муу” гэж хэлж байгаа хүмүүс өөрийгөө үгүйсгэж буй хэрэг. Биохэмнэл хэмээх сэдэв сүүлийн жилүүдэд маш эрчимтэй судлагдаж судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байна. Манай улсын оюутан залуусын суралцах, ажиллах горимын зохицуулалтад харьцуулалт хийн амжилт гаргах цагийн тооцооллыг судлах гэж оролдсон. Хэн сурлага, хөдөлмөрт амжилт гаргамаар байна тэр өдөр шөнийн цагийг өөрийн биохэмнэлд тохируулан ажиллахаас эхэлнэ. Хэдэн цагт ажил хөдөлмөрийн гол асуудлыг судлах, суралцах, хэрэгжүүлэх, тэр бүү хэл хоол идэх, унтаж амрах талаар ч биохэмнэл хэлээд өгнө. Биохэмнэлийг судалснаар товчхондоо хэдэн цагт юу хийх ёстойгоо мэдчихнэ гэсэн үг. Бид хөгжиж буй орны иргэд учраас дэлхийн өндөр хөгжилтэй орны залуусын сэтгэлгээний хурдтай өрсөлдөхөд цагийг л маш зөв зохистой удирдаад сурчих хэрэгтэй.
tm shu
Эмч нарын хувьд 30 орчим насныхан бол залуу боловсон хүчин. Энэ л насандаа эрүүл мэндийн салбарт хүчээ өргөж яваа ГССҮТ-ийн дэд захирал, хүний их эмч, эрхзүйч Х.Бат-Ирээдүйтэй салбарынх нь бодлого, шинэчлэлийн тухай ярилцлаа.

0 Сэтгэгдэл
2016.01.09