Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ам.долларыг “намнах” ганц арга нь өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх


Монгол Улсад орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалт хоёр жилийн дотор огцом татарлаа.  Мөн экспортын орлого ч буурч гадаад валютын хомсдолд оров. Жишээлбэл, 2012 оны эхний долоон сарын байдлаар манай улсад 1.1 тэрбум ам.долларын орлого зөвхөн нүүрсний экспортоос олж байв. Гэтэл энэ онд 500 сая ам.долларын нүүрс экспортолжээ. Үүний 200 сая ам.доллар нь л орлого болж ирсэн байна. Үлдсэн мөнгийг нь нүүрс худалдан авагч хараахан өгөөгүй байгаа. Тэгэхээр манай улсад  нүүрснээс орж ирэх ам.доллар хоёр жилийн өмнөхөөс 900 гаруй сая доллараар буурсан гэсэн үг. Дээр нь гадаадын шууд хөрөнгө оруулалт дусал төдий болсон. Жишээлбэл, Монгол Улсад жилд орож ирдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.доллар  байв. Гэтэл энэ оны эхний долоон сарын байдлаар 370 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ.

Иймд манай улс ам.доллараар цангаж, эдийн засгийн өнөөгийн хямралт байдалд ороод буй. Манай эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал  2012 оны хоёрдугаар улирлаас эхэлж хумигдсан. Өөрөөр хэлбэл, нүүрс болон бусад ашигт малтмалын үнэ унасан, улсын төсөв бүрдэхээ больж эхэлсэн. Тухайн үед төр засгаас шуурхай арга хэмжээ авсан бол өнөөгийн энэ хямралт байдалд  оролгүй тойроод гарах зам байсан хэмээн эдийн засагчид хэлдэг.

Гадаад валютын урсгал татарч, эдийн засагт мөнгө дутаж эхлэх үед Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг өсгөж, үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцны жилийн найман хувийн ипотекийн зээл хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжиж, хямралд хөтөлсөн хурдыг сааруулж чадсан билээ. Өөрөөр хэлбэл эдийн засаг хумигдаагүй хоёр оронтой тооны өсөлтөө өнгөрсөн онд хадгалж чадсан. Гэвч одоо 3.8 тэрбум ам.доллар эдийн засагт дутаж буй тооцоо бий. Ийм хэмжээний ам.доллар ороод ирвэл ”галзуурсан” ханш 300-400 төгрөгөөр буурах тооцоо байгаа юм.

Манай улс эдийн засаг өндөр өссөн жилүүдэд дунджаар жилд 3.1 тэрбум ам.долларын импортын бараа авч байсан гэдэг. Гэтэл бид өнөөдөр үүнийгээ нөхөх  хэмжээний орлого олж  чаддаггүй. Тэгэхээр гадаад худалдаанаас алдагдал хүлээж ирсэн гэсэн үг. Энэ алдагдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нөхөж байлаа. Жишээлбэл  жилд 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байсны ачаар  2011-2012 онд импортоо саадгүй санхүүжүүлж чадсан. Гэтэл 2013 онд гадаадын хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллар болж буурсан. Харин энэ оны эхний хагас жилд  370 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирлээ.  Энэ нь хэдийгээр импорт буурсан ч түүнийг санхүүжүүлэхэд хүндрэл учирч буйг илтгэнэ. Иймд гадаад валютын нөөц дундрах, ханш өсөх зэрэг сөрөг үр дагавар гарч ирж байгаа аж.

Чангалсан бүсээ суллах арга бий юу

Монгол Улсад өнөөдөр  ашигт малтмалын экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл бонд гэсэн гурван хэлбэрээр гадаад валют орж ирдэг.   Тэгэхээр экспортын орлогыг нэмэгдүүлэх нэг л гарц бий.  Тэр нь ашигт малтмалын экспортоо нэмэгдүүлэх. Гэвч энэ нь тийм ч амар зүйл биш. Уул уурхайн компаниудын санхүүгийн байдал, ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, цаг хугацаа гээд олон зүйлээс шалтгаална. Нөгөө талаас бид ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлж өсгөж чадахгүй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл зэсийн баяжмал, газрын тосны экспорт, орлого тус бүр 50 гаруй хувиар нь нэмэгдсэн байна. Гэхдээ борлуулсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүтэн авч чадахгүй байгаа юм. Худалдан авагч нь төлбөрөө хийхдээ дэлхийн эдийн засгийн хямралт байдлаас шалтгаалж сунжирч буй. Бага ч атугай ам.доллар оруулж ирж буй нь сайн хэдий  ч  энэ нь эдийн засагт дутаж буй ам.долларын өчүүхэн хэсэг нь.  Манай улсын эдийн засгийн 90 гаруй хувийг уул уурхайн салбар  бүрдүүлдэг. Иймд ашигт малтмалын үнэ өсөөд ирвэл эдийн засаг хүссэн хүсээгүй сэргээд ирнэ.

Харамсалтай нь, Гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг нь таатай болгож өөрчилсөн ч нэмэгдээгүй л байна. Үүнийг  урдын хэмжээнд нь хүртэл өсгөхөд дор хаяж нэг, хоёр жилийн хугацаа шаардана хэмээн эдийн засагчид үзэж буй. Тухайлбал, эхний ээлжинд Оюу толгойн асуудлыг гацаанаас гаргаж, далд уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх учиртай.

Мөн ашигт малтмалын хайгуулын ажлыг сэргээх хууль эрх зүйн орчныг нь сайжруулах ёстой хэмээдэг.  Манай улсын ДНБ жилд 11 тэрбум гаруй ам.доллар. Одоогоос гурван жилийн өмнө ДНБ-ий 53 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалт эзэлдэг байж. Харин энэ нь оны эхний долоон сарын байдлаар  ДНБ-ий долоон хувийг  эзэлжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ингэж  огцом унасныг манай төрийн түшээд, эрх баригчдийн “мэргэн” бодлого гэж хэлэхээс өөр үг даанч алга. 

Хамгийн богино хугацаанд гадаад валют олж ирэх гарц бол Засгийн газрын бонд гаргах, зээл авах. Гэтэл ийм боломж алга. Учир нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд  Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар  заасан. Одоогоор Засгийн газрын гадаад өр 4.5 тэрбум ам.доллар. Энэ нь манай улсын ДНБ-ий 37 хувийг эзэлж буй гэдэг. Ингэж өрийн дээд хязгаар тогтоох нь  төрийн эрх баригчдын популист амлалтыг хязгаарлах сайн талтай. Нөгөө талаас өөрсдийгөө басамжилж үүнээс илүү гарвал бид төлж чадахгүй гэдгээ илэрхийлж буй хэрэг юм.

Өнгөрсөн хавар Сангийн яамнаас Өрийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Гэвч энэ хуулийн төсөл амжилт олоогүй. Хуулийн төсөлд Засгийн газрын гадаад өрийн дээд хэмжээг  ДНБ-ий  70 хувьд хүргэхээр тусгасан. Гадаад өрийн хязгаар энэ хэмжээнд хүрчихвэл одоо эдийн засагт дутаад байгаа ам.долларыг олж ирэх бололцоо бий аж.

Уг нь зах зээлийн ухаанаар бол мөнгө зээлдүүлэгч нь зээлдэгчийнхээ төлбөрийн чадварыг харж, судалж байж өгдөг. Хэрэв төлбөрийн чадваргүй бол  нэг ч төгрөг хялайлгахгүй. Өөрөөр хэлбэл, банкнаас зээл авах гэхэд орлого, зарлага, тогтвортой ажиллаж буй эсэх гээд олон шалгуур тавьж  үзээд мөнгө өгөх эсэхээ шийддэг билээ. Гэтэл монголчууд бид өнөөдөр өөрсдийнхөө төлбөрийн чадварыг нийт үйлдвэрлэлийнхээ 40 хувиар үнэлж сууна. Иймд олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулан тооцох боллоо. Тэгэхээр өрөө төлөх төлбөрийн чадвараа  тогтоосон хязгаараа өсгөх шаардлага бий хэмээн эдийн засагчид хэлж буй юм. Бидэнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын нөөц байна. Үүнээсээ зөвхөн Оюу толгой, Таван толгойгоо л зөв ашиглаад, хөдөлгөхөд эдийн засгийн энэ хүндрэлээс  гарч чадна. Бид баялгаа зөв ашиглаж чадахгүй байна гэдэг. Уг нь  монголчуудад зээлээ төлөх төлбөрийн чадвар бий гэдэг. Хамгийн гол нь гадаад зах зээлээс газар доорх баялгаа барьцаалж босгосон хөрөнгөө зөв зарцуулах нь чухал.

Түүнээс биш Чингис бонд шиг зам барих, хэдэн уулзвар шинэчлэх гэх мэтээр зарцуулж болохгүй. Богино хугацаанд үр ашгаа өгөх, хөрөнгө оруулалтаа нөхөх, эргээд хөрөнгө татах бололцоотой эдийн засгийн салбарууддаа зарцуулах ёстой. Монгол шиг хөгжиж, тэлж буй эдийн засагтай улс орнууд эхлээд гадаадаас зайлшгүй томоохон хөрөнгө оруулалт татах, хөрөнгө босгож байж өсч өндийж хөл дээрээ баттай зогсдог туршлага бий. Тэгэхээр гадаад валют олдог сувгуудаа цэвэрлэж урсгалыг нь саадгүй болгож гэмээнэ бид чангалсан бүсээ суллах юм.

0 Сэтгэгдэл
МОНГОЛД ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ БАЙГААГҮЙ ЗӨВХӨН ГАДНЫ САНХҮҮЖИЛТ ГЭЖ БАЙСАН ,АЛТАА ДУУССАН НҮҮРСНИ Й ҮНЭ УНАСАН ТЭГЭЭД САНХҮҮГИЙН ГАДНЫ УРСГАЛ ЗОГССОН ОДОО ЭДИЙН ЗАСАГ ЯРЬДАГ БОЛ САНХҮҮ БОЛ ЭДИЙН ЗАСАГ БИШ
Хав хав гэж бурдаг шаахайны улавч вэ. Өнөө бондны мөнгөө барж халаасалчихаад одоо Хятадаас нутгаа өгөөд ч хамаагүй мөнгө зээлэх санаа нь энэ. Өмхийрсөн Алцан,улцанхуяг сөнөтүйгэ.
Or tavih geed bgaa novshnuudad ***** gej heleed huuli bus olson horongiig ni /eh uusver todorhoigui/ ard tumnii tusiin tuld huraan avch tosvoo nohoosei, heden ***** mongol ulsiig orond hiij duusgah ni, amand ni salaavch hiichih yumsan
энэ ч эрх баригчдын ялаас мултарч биднийгээ өрөнд хийж амь гарах гэсэн алцанхуяг хулгайчийн л арга заль байна доооо
Хамгийн их уншсан