Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+6°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Корсик арал Наполеон Бонапартын төрсөн өдрийг тэмэгдлэж байна

Корсик арлын нийслэл Аяччо хотын хотод Францын анхны эзэн хаан Наполеон Бонапартын мэндэлсний 245 жилийн ойг маргааш тэмдэглэх гэж байна.

Наполеон нь 1769 оны наймдугаар сарын 15-нд Корсика арал дээр өмгөөлөгч Карло Буонапартегийн гэрт төржээ. Францын хаант улс Корсика арлыг байлдан эзэлснээс хэдхэн сарын дараа Наполеон төрсөн тул булаан эзлэгч францчуудад нэг их таатай ханддаггүй байв. Харин төрсөн нутаг Корсика аралдаа насан туршаа хайртай байсан бөгөөд арлын оршин суугчид арлынхаа хамгийн суут хүний төрсөн өдрийг олон зуун дамжуулан жил болгон чин сэтгэлээсээ өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн түүхтэй.

Аяччо хотод суут жанжинд зориулсан олон өдөр үргэлжилдэг ёслолын арга хэмжээг жил болгон зохион байгуулдаг. Энэ жил “Наполеоны өдрүүд” нэртэй ёслолын арга хэмжээ наймдугаар сарын 13-нд эхэлсэн байна. Арлын оршин суугчид болон зочид өнөөдөртэй нийлээд хоёр өдрийн туршид Францын өнцөг булан бүрээс ирсэн түүхэн үйл явдлыг сэргээн харуулдаг клубуудын зохион байгуулсан цэргийн жагсаалыг үзэж сонирхлоо.

Маргааш ёслолын арга хэмжээ үргэлжлээх бөгөөд хүмүүс эзэн хаан Наполеоны амьдралыг харууулсан олон тооны үзэсгэлэн, тэр үеийн цэргийн хувцас, хэрэгсэл өмссөн хүмүүсийн жагсаалаас гадна алба ёсны олон арга хэмжээг үзэж сонирхож болно.

Наполеон хааны төрсөн өдөр нь Католик шашны Христийн эх Гэгээн Марийн сүнс тэнгэрт одсоны баяртай давхцдаг. Энэ баярыг Корсик арал, Франц даяар улсын хэмжээнд тэмдэглэдэг, амралтын өдөр байдаг тул өмнөх ажлын өдрүүдэд хааны мэндэлсэн өдрийн баярт ирж чадаагүй хүмүүс олноор хүрэлцэн ирдэг.

Наполеон Бонапарт 1785 онд их бууны бага дэслэгч цолтойгоор Францын армид алба хашиж эхэлснээр нэр алдрын оргилд гарах замаа эхэлжээ. Францын хувьсгалын үед тэрээр ахар богино хугацаанд дэслэгчээс бригадын генерал, цаашлаад армийн командлагч хүртэл дэвшсэн юм. 1799 онд Наполеон төрийн эргэлт гарч Францын бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн нэгдүгээр консул болсон. Удалгүй буюу 1804 онд Францын эзэн хаан гэсэн цолыг өөртөө өгч, жилийн дараа италичууд түүнийг Италийн вангаар өргөмжилж байв.

Удаа дараалан гайхамшигтай ялалт байгуулсаар Наполеон хэдхэн жилийн дотор Өрнөд ба Төв Европын дийлэнх улсын сөхрүүлэн Францаас хараат болгож чадсан юм. Гэвч харамсалтай нь 1812 онд Орос руу дайрч эзлэх шийдвэр гаргаснаар уруудах зам нь эхэлсэн. Оросын эзэнт гүрэнтэй хийсэн дайнд Наполеон ялагдаж, 1814 онд хаан ширээнээсээ татгалзсан. Ялагч гүрнүүд түүнд энэрэнгүй хандаж Итали ба Корсик арлын дунд байдаг Эльба арлыг эзэмшүүлэн өгч цөлжээ.

Гэвч 1815 онд Наполеон Эльба арал дээрээс зугатан Францад эргэн ирж, бүх эрх мэдлийг буцаан гартаа авч ахин 100 хоногийн туршид эзэн хаан болсон. Гэвч Ватерлоо дахь тулаанд ялагдсаны дараа хоёр дахь удаагаа хаан ширээнээс татгалзан Британийн мэдлийн Гэгээн Еленагийн арал руу цөлөгдсөн юм. Энэ арал дээр цөллөгөнд байсаар 1821 онд нас баржээ.

Түүний үхлийн талаар янз бүрийн таамаг байдаг. Зарим нь, түүнийг ахин оргож хаан ширээнд гарахаас болгоомжлохын тулд Францын хуучин хааны талыг баримтлагчид хүнцэл өгч хордуулсан гэх. Зарим нь Наполеоны өрөөг гоёж байсан ханыг цаасны будганд их хэмжээний хар тугалга агуулдаг байсан бөгөөд олон жил хоригдох явцад цусанд нь тугалга хуримтлагдсаар үхэлд хүргэсэн гэх. Зарим нь Наполеоныг эцгийнхээ өвдөж байсантай адил ходоодны хорт хавдраар өвчлөн өөд болсон гэдэг.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан