Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хот доторхи төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглоно


НИТХ-ын Тэргүүлэгчид Улаанбаатар хот доторхи төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг  хориглосон шийдвэр гаргалаа. Журамд зааснаар аюултай ачаа гэдгийг ачих, тээвэрлэх, буулгах, сэлгээ хийх үед болон хадгалалтын явцад тэсрэх, гал авалцах, уурших, асгарах, зэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, эд хөрөнгөнд аюул, хор уршиг учруулж болзошгүй ачаа гэж тодорхойлжээ. Албан бус судалгаагаар 2014 оны эхний гурван сарын байдлаар зөвхөн Улаанбаатар төмөр замаар хот дотор 52 төрлийн 3.6 сая тонн аюултай ачаа буусан гэх мэдээ байна.

НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх олон улсын зөвлөмжид “ Аюултай ачааг хүн амын суурьшлын бүсээс гадагшаа гарган  аюулгүй бүсэд радиоактив, исэлдэлт, тэсэрч дэлбэрэх, нитроглицерин, амьсгаа боогдуулах, зэврээх, өвчин үүсгэх, шатамхай гэсэн найман төрлөөр ангилан кодолж, жижиглэн, хэсэг хэсгээр зориулалтын тээврийн хэрэгслээр хот руу оруулан тээвэрлэх”-ийг зөвлөсөн байдаг.  Энэхүү зөвлөмжийн дагуу Улаанбаатар хот руу төмөр замаар аюултай ачаа ачиж тээвэрлэн ирж байгаа ачаа тээврийн галт тэргийг Багахангайд зогсоож ачааг буулган,  тэндээс хэсэгчлэн зөөвөрлөхөөр төлөвлөж байна.  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Багахангай дүүргийг үйлдвэр үйлчилгээний дагуул хот болгохоор тусгасан. Ингэснээр тээвэр логистик, бөөний худалдаа, хүнс хөнгөн үйлдвэрлэл, малын түүхий эдийн анхан шатны үйлдвэрлэл хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл, аюултай бодисын агуулах зэрэг нь Багахангай дүүрэгт байх  юм.  Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн байгаа орчныг химийн бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аюултай, хортой ачааг хотын суурьшлын бүсэд оруулах, тээвэрлэх, хадгалахыг 2019 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хориглохоор шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан