Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жа Ламын толгой

Санаанд оромгүй сонин тохиролоор Санкт Петербург хотын алдарт Кунсткамер музейн үзүүлэн болсон энэ толгой нь тус музейн санд 70 гаруй жилийн турш хадгалагдаж буй. Толгойг Эх орны агуа их дайны үед Лениград хотод хүмүүс, байшин барилга, түүхийн дурсгалт орд харш, музейн ховор нандин үзмэрүүд олноороо устаж байсан ч үед бүрэн бүтнээр нь хадгалсаар өдийг хүргэжээ. Жа ламын толгойг үзүүлбэр болгон олон нийтэд огт үзүүлж байгаагүй бөгөөд ер нь цаашаад ч үзүүлэхгүй бололтой.

Энэхүү сонин үзүүлэнгийн талаар  “Жа ламын толгой” нэртэй сонихолтой ном бичсэн, Монгол судлаач, сэтгүүлч Инесса Ивановна Ломакина олон жилийн өмнө нэгэн сэтгүүлд ярилцлага өгсөнийг хүргэж байна. Юуны өмнө зохиолч Ломакинагийн тухай товч хэлэх хэрэгтэй байх.

Инесса Ивановна Ломакина /1930-2007/ 1953 онд Лениградын их сургуулийн хэл судлалын ангийг сэтгэл судлал ба орос хэл гэсэн мэргэжлээр төгсчээ. 1960-аад оны эхээр геологич нөхрөө даган Монголд ирээд сэтгүүлчээр ажиллаж байв. Тэрээ Энхээ гэсэн нэрээр “Орчин үеийн Монгол орон” сэтгүүлд сэтгүүлчээр, “Зөвлөлтийн соёл”, “Утга зохиол” сонины сурвалжлагчаар ажиллаж байв. Тэрээр Зөвлөлтийн “Урлаг”, “Уран бүтээл” сэтгүүлүүдэд Монголын орчин үеийн урлагын талаар олон тооны нийтлэл гаргаж, энэ сэдэвтэй холбоотой олон асуудлыг анхлан сөхсөн хүн юм.

Тэрээр дэлхийн урлагийн нэвтэрхий толь Лейпциг хотод хэвлэгдсэн “Allgemeine Kunstlerleksikon”-д Монголын зураач, уран бүтээлч 100 гаруй хүний намтар, уран бүтээлийн талаар товч нийтлэл бичиж өгч байв.

Далаад онд сэтгүүлч, шинжлэх ухааны кино студид редактороор ажиллаж байхдаа Монголын түүх, соёлын талаар ном бичих болов. Ингэхдээ орчин цагийн Монголын урлагийн талаарх анхны бодит мэдээг Зөвлөлтийн болон социлиаст улсуудын судлаачдад хүргэсэн байдаг. Монгол улсын Засгийн газар  И.В.Ломакинагийн бүтээлийг өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор шагнасан юм.

Тэрээр Барон Унгер, Марзан Шарав, Жа лам, Д.П.Першин, XIII Далай лам гэх мэт 20 дугаар зууны эхэн үеийн Монголд болж байсан үйл явдалд оролцсон нэртэй хүмүүс ба тэр үйл явдлын гэрч байгаад дурдатгал хэвлүүлж үлдээсэн хүмүүсийн талаар олон сонирхолтой ном бичсэн хүн юм.


Харин энэ ярилцлага олон жилийн өмнө өгсөн ярилцлага хэдий ч сонирхолтой, ач холбогдоо алдаагүй хэвээр гэж бодлоо.

-Инесса Ивановна энэ толгойтой холбоотой нууцлаг түүх яагаад таны анхаарлыг татах болов?

-Юуны өмнө энэ толгойн эзний тухай ярья. Жа лам нутгийн сайн дурынхныг 1912 оны наймдугаар сард болсон Ховд хотыг чөлөөлөх хятадуудын эсрэг тулаан дагуулан орж эсэн мэнд үлдэж чадсан хүн. Домогт өгүүлснээр тулааны дараа дээлийнхээ энгэрийг сэгсрэхэд няцарч үйрсэн атга дүүрэн сум унаж, дээлэнд нь 28 цоорхой гарсан байдаг гэдэг.

Энэ хүнийг “Баруун Монголын хамгийн зартай адал явдал хайгч” гэдгээс эхлээд 18 дугаар зууны үеийн Ойрдын домогт ван Амарсанаагийн удам, залгамжлагч хүртэл янз бүрээр нэрлэж байв.

Жа ламын бүтэн нэр нь Лувсандамбийжанцан. Их ухаалаг, эрч хүчтэй хүн бөгөөд зуу гаруй жилийн тэртээ жирийн халимаг айлд төрж өсөөд, бурханы шашинд суралцан 18 дугаар зуунд Амарсанаагийн эхлүүлсэн тусгаар тогтнолын төлөөх монголчуудын тэмцлийг удирдахаар заяагдсан хүн мөн гэж бат итгэсэн байна. Ойрдын хаан ширээний төлөөх дотоодын хагарал тэмцлийн үед Манжийн тусламжтайгаар нэгэн үед өндөрлөгт гарч чадсан Амарсанаа нь 1755 онд Манжуудын эсрэг бослого дэгдээсэн юм.

Ингэснээр түүний нэр нь Төв Азийн нутагт үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн бэлэг тэмдэг болж байсан юм. Гэхдээ Амарсанаагийн төсгөл нь харамсалтай. Тэрээр манжуудаас зугатан Орос руу гарсан ч Тобольск хотын орчим цагаан цэцэг өвчин тусан өөд болсон. Гэсэн хэдий ч түүнийг ард олон мартсангүй хэзээ нэгэн цагт эргэн ирээд Хятадын булаан эзлэгчидтэй хийх тэмцэлд монголчуудыг удирдан явна гэж хүлээсээр байсан юм.

-Тэгээд Жа ламын дүрээр эргэн ирсэн юм уу?

-Хэд хэдэн удаан ирж байсан юм шүү. Хамгийн анх 19 дүгээр зууны сүүлээр Төв Азийг судлаж байсан Оросын бүх судлаачид энэ хүний тухай бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг. Өөрийгөө Амарсанаагийн ач, Монголыг Хятадын дарлалаас чөлөөлнө гэж ярьдаг 30-40 орчим настай, олны дунд нэлээд алдартай Дамбийжанцан гэгч лам гарч иржээ гэж тэмдэглэсэн бий.

1899-1901 онуудад Жа лам П.К.Козловын судалгааны ангийн хамтаар Төвд явсан байж магадгүй гэх таамаг бий. Энэ таамгаар бол Жа лам судалгааны ангид газарч хийж байсан гэх. Ер нь энэ хүний нэртэй холбоотой олон домог яриа бий. Ямар ч байлаа Ю.Н.Рерихийн хэлж байсанчлан Жа лам 35 жилийн турш Монголын бүхэлд нь ховсдон эрхэндэээ байлгаж байсан гэдэг нь маргаангүй үнэн юм.

-Ингэхэд Ю.Н.Рерих гуай Жа ламын хамгийн сүүлд орогнон сууж байсан газар очсон гэдэг байх аа?

-Тийм. Жа ламын тойрсон нууц олон. Нууц нэрнээс нь л эхэлнэ. Түүнтэй адил нэртэй хүн дэлхий дээр хаана ч байхгүй. Амьдралынх нь хугацаанд түүнд янз бүрээр л нэрлэж байсан байдаг. Гэхдээ Жа лам гэдэг нь нэр ард олны дунд хамгийн ихээр түгэн тархсан болохоор түүхэнд энэ нэрээрээ үлдсэн юм.

Нэг болсон үйл явдлыг дурдвал нэг ийм байх жишээтэй, “Жа лам улаан орхимжтой, толгой нүцгэн урагш түрэн гарч ирэв. Тарни шивнээн уншаад хүлээстэй байсан хятадуудын эхний хүний урд зогсож зүүн гартаа махир хэлбэртэй тахилын хутга барив. Дуугарч байсан цан огцом чимээгүй болохтой зэрэгцэн золиосны хүн чанга дуугаар орилов.  Жан лам зүүн гараар хутгаа цээжинд нь агшин зуур зоогоод баруун гараараа чичрэн цохилох зүрхийг нь суга татан гаргаж ирэв. Асгарах цусаар нь монголчууд туган дээрээ тарни бичив. Дараа нь Жа лам зүрхийг хүний гавлаар хийсэн аяганд хийв. Үүний дараа ахин цохилж байсан цан дуугүй болохтой зэрэгцэн дараагийн хүн орилох чимээ гарав. Ингэснээр бүх таван тугаан дээр зүрхнээс асгарах цусаар тарни бичлээ”

-Эмзэг хүмүүс уншаад хэрэггүй зүйл гэмээр юм. Гэхдээ энэ бүх дайны ялалтын дараа тэр хэн болсон бэ?

-Өөрийн гэсэн улсын тэргүүн болсон. Монгол ба Оросын харилцааны түүхэнд анх удаагаа Ховд хотод байрлаж байсан хасаг цэргүүдийг хоол хүнс тээвэрлэн өнгөрсний төлөө татвар төлөхийг шаардсан хүн. Зүгээр ч шаардсангүй татвар төлөөгүй тохиолдол нэг их хол явахгүй байх гэж сүрдүүлсэн байдаг. Үүний дараанаас Ховдын харгис удирдагчийн талаарх гомдол дээшээ явж удалгүй Жа ламын баривчлах тухай №366 тоот нууц тушаалыг Хаант Оросын Засгийн газар гаргасан юм. Энэ тогтоолын хуулбар нь Москва дахь Гадаад бодлогын архивт хадгалагдаж байгаа.

Тогтоолыг 1914 оны хоёрдугаар сарын 10-нд тусгай даалгавраар ирсэн хасаг цэргүүд гүйцэтгэсэн юм. Ингээд манай баатар Астрахань хот руу цөллөгт явсан байна. Гэхдээ цөллөгөөс оргоод ахин Монголд хүрч, Говь нутагт амьдардаг болжээ. Тэнд тэмээн жин цөлмөн дээрэмдэж, элдэв харгислал үйлдэх зэргээр өөрийн амьдарч байсан нутгийг “айдсын бүс” гэж нэрлэхэд хүргэсэн муу нэрийг алдахгүй байх бүх л зүйлийг хийж байв.

Жа лам амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн цайзын тухай Юрий Николаевич Рерих тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ цайз нь харуулын өндөр цамхаг бүхий хэд хэдэн давхар хаашаа, хэрмээр хүрээлэгдсэн, ойролцоох хад асга, уулын оройгоор мөн л харуулаан цамхагтай ч хэн ч зугатах боломжгүй газар байжээ. Хүн дайрч орох, дотроос нь гарах боломжгүй ийм газарт л үхэлтэйгээ таарсан юм.

Жа ламыг тухайн үеийн Монголын Дотоодыг хамгаалахын дарга буудсан гэж ярьдаг. Ямар ч байлаа гэсэн Жа ламын толгойг салган авч утах, давслах зэргээр муудахаас сэргийлээд дараа нь жадны үзүүрт өлгөн хүмүүст “Тэр хувилгаан Жа лам чинь энэ байна. Ардын Засгийн газар түүнийг яллаа” гээд үзүүлэн явсан байдаг.

Ийнхүү Жа ламын толгой Да хүрээнд ирсэн байна. Тэнд Засгийн газрын ордны ойролцоо жаданд хатгаастай байхыг нь 1922 онд Монголд дадлага хийхээр ирсэн оюутан Владимир Казакевич олж харсан байдаг. Тэгэд ямар нэг аргаар авч чадсан байна. Харин 1925 оны намар нутаг буцах үедээ Жа ламыг толгойтой хайрцгийг гаалийн үзлэгт оруулалгүй хэрхэн авч орж чадсаныг ёстой мэдэхгүй. Тэгээд Ленинград хотод ирсний дараа Казакевич нь юмыг яаж мэдэх вэ болгоомжтой байсан нь дээр гэж үзээд толгойны тайлбар дээр Жа лам гэж бичилгүй “Монгол эрийн толгой” гэж бичсэн нь тэр чигээрээ үлдсэн түүхтэй.

Гэхдээ Жа ламтай ямар нэг байдлаар холбоотой байсан хүмүүс бүгд амиа алдсан, өөрийн үхлээр өөд болсон нь нэг ч байдаггүй. Жа ламтай холбоотой зүйл дээр нууцлаг зүйлс их болдог. “Жа ламын толгой” номын гарч бичмэлтэй ч сонин зүйлс тохиолдож байв. Тухайлбал, номны анхны хуудсуудыг хэвлэсний дараагаар түймэр гарч хэвлэлийн бар уншигчдын урьдчилан өгсөн захиалга бүхий бүртгэл бүхэлдээ шатан үгүй болж байлаа....

0 Сэтгэгдэл
buzar orosuud iim l muuhai humuus de orosiig eserguutssen hun bolgoniig iim bolgono shu gesen utgatai 1937 oni ih hemlegduuleltiig sana hichneen olon gemgui humuusiig orosuud buudah tushaal ugch terniig n choibalsan guitsegtej baisan bilee
orosuud bidend sanuulag bolgoh gej albaar ene tolgoig muzeid bairluuldag yum shde manai ue ueiin udirdagchidiig bugdiig n orost avaachij alsan ene unenuu unen
soliorcoogooxoo bolij uz tegvel yagaad mongolchuudaa alj xyadaj bsaniig n xaris lamaasaa asuuchixaad xucaldval yasan yum be
Mongolchud bugd neg deever dor gedeg ugiig oilgodoggui l humuus dee. Ene ni ahui soeoltoi ni holbootoi gej gadniihan uzdeg.
тэх одоо цагт барууныхан орос хятадаар биднийг айлгаж байгаа ялангуяа солонгос
МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛЫНХ НЬ ГАРААР УСТГУУЛСАН ОРОС ХАРИЙНХНИЙ НЭГ ЖИШЭЭ, АЙЛГАХ БОЛ СЭТГЭЛЗЇЙН ДАЙНЫ НЭГ ХЭЛБЭР ЧИНГИС ХААН Ч ИХ АШИГЛАЖ БАЙСАН
тэх одоо цагт барууныхан орос хятадаар биднийг айлгаж байгаа ялангуяа солонгос
Хамгийн их уншсан