Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тосны үнэ хамгийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ

Ирак, Украины мөргөлдөөн нефтийн үнэ хөөрөгдөхөд нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа боловч дэлхийн нефтийн үнэ сүүлийн есөн сарын хугацаан дахь хамгийн доод үзүүлтэд хүрч буурчээ.

“Brent” маркийн торх нефтийн үнэ 103,70 доллар буюу 2013 оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтэд хүрч унасан байна.

Долдугаар сард торх нефтийн үнэ 115,71 долларт хүрч өссөн нь есөн сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тухайн үеийн өсөлт Иракт жихадууд довтолж эхэлсэнтэй холбоотой байсан байна.

Энэ удаагийн үнийн уналт хөгжингүй орнуудын нефтийн эрэлтийг нэмэгдэхэд хүргэжээ.

Ирак улс есдүгээр сард өдөрт 2,4 сая торх “Basra Light” төрлийн нефть экспортолохоор төлөвлөсөн байна. Харьцуулбал, энэ сард 2,2 сая торх нефть экспортлохоор төлөвлөсөн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан