Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+13°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Төр шуналтай

Төр иргэддээ үйлчилдэг биш иргэдээ хянадаг, хавчдаг, хоосолдог, хорьдог нэг ёсондоо “хогийн санаатай” төр болжээ. Хударга муутайхан хүн ч нэгнээ шуналтай гэж чанга хашгирдаггүй, хэрэв үнэхээр хэлмээр, муулмаар байгаа бол бие биенээ нударч, дохиж зангаж байгаад “цаадах чинь тийм гэнэлээ” гэж шивгэнэдэг. Энэ үйл гэхдээ хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч сайн нэрийг зүүж байгаагүй. Хүн муулсан хүний нэр л муудаад өнгөрдөг. Энэ удаа төрийн нэр муудав. Төр иргэнээ шуналтай шуналгүйгээр нь дуудаж хов жив хутгагчийн дүрээр ард түмэндээ үзэгдэв. Зүгээр ч нэг хов жив хутгаад зогссонгүй дээрэмчин гэдгээ олон зүйл дээр харуулж байна. Хамгийн сүүлчийн жишээ “Номин”-гийн Ш.Баярсайханы бизнес рүү халдсан явдал.

Ш.Баярсайхан гэж хэн бэ? гэдгийг бүгд л дор дороо шуугьж, шаагьж байна. Энэ хүн хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, хөдөлмөрлөж, зүтгэж, ширхэг халбага ч байсан зөөж авчирч зарж борлуулж амьдралаа босгосон, олон мянган хүнийг ажлын байртай байлгаж, олон айл өрхийг хоолтой хонуулж байгаа. “Номин” нэрийг тойрч олон хувиараа бизнес эрхлэгчид төрд дараа болохгүйгээр амь амьдралаа авч яваа.

“Номин” бол олсноо нууж суудаг буруу сэтгэлтэй компани биш гэдэг нь МҮХАҮТ-ын жил бүрийн ТОП-150 аж ахуйн нэгжид толгой цохидгоос харагдана. Тэд Монголын төсөвт олон оронтой тоогоор татвар төлж орлогыг нь бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн гээд дурдаад байвал сайн нь даанч их л дээ. Тэр бүхнийг нь өөрсдөө хуулиа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэлгүй түрүүлж гэрээгээ цуцалсан төр санахыг ч хүссэнгүй. Зөвхөн хүссэнээ салгаж авахын тулд хүссэнээрээ доромжилж, дураараа аашилж байна. Том татвар төлөгч бол том л байдаг. Төрд өгөх бүхнээ өгч байгаа. Жинхэнэ шуналтнууд ил биш нууц орлогоор сэм баяжиж, үнэтэй машин, тансаг хэрэглээгээр өөрийгөө хучсан хэрнээ улсад сохор зоос ч өгөхгүй өнгөрдөг бус уу? “Номин”-гийн Ш.Баярсайханыг казино тоглоод явж байна гэж дуулсан бил үү, бид. Олсноо үрээд, хүүхэн эргүүлж, шоудаад наргиж цэнгэж байна гэж энэ олон жилийн хугацаанд шуугьсан бил үү, хэвлэлээр. Тэр хүн учраас өөрийнх нь хөрөнгөө оруулж, зорьж хийсэн зүйл нь өөрөөс нь огт шалтгаалахгүйгээр нурахыг хараад бухимдаж байна. Таван төгрөгөө алдчихвал бид тавгүйтдэг байхад тэрбумаар нь төрд итгэж хөрөнгө оруулчихаад тэгээд “шуналтай” гэдэг ганц үгийг сонсохгүйн төлөө инээгээд сууж байх хэрэг үү?

Ш.Баярсайханд ирсэн энэ төрийн дайралт монгол хүн бүрт ирж болно. Бид бүгд өөрийн гэсэн хөрөнгөтэй. Өмсч байгаа хувцас, эдэлж байгаа хэрэглэл, амьдарч байгаа орон байр минь бидний юм. Өнөөдөр Ш.Баярсайханыг дайрсан төр маргааш миний, таны юм руу халдвал яах билээ. Ш.Баярсайханыг компаний захирал гэдгээр бус хүн гэдгээр харж байна. Түүнээс гэрээгээ гэнэт цуцалж юмыг нь салгаж байгаа төрийг өчигдөр надтай тэврэлдэж мөнгийг минь өсгөж өгөхөөр ч юмуу тохиролцчихоод өнөөдөр надаас бүх юмыг минь хамаад алга болж байгаа залилагч этгээд шиг харагдаж байна.

А.Магнай

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан