Нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажил энэ сарын 1-нээс эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар газар өмчлөх тухай хүсэлтээ цахим хэлбэрээр 205525 иргэн гаргаад байгааг албаныхан хэллээ.
Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийт 14 954 иргэнд газар өмчлүүлэх юм.
Цахим бүртгэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn хаягаар энэ сарын 15-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.