Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бизнес 16 нярайн аминд хүрэх шахжээ

Эх нялхсын дэргэд байрладаг "Монос" эмийн сангийн эмийн санч тархины даралттай хүүхдэд өгдөг "Фенобарбитал" хэмээх эмийн зааврыг буруу бичиж өгснөөс дөнгөж төрөөд удаагүй 4-90 хоногтой 16 нярай хүүхэд унталтын байдалд оржээ.

Нийт 23 нярайд эмийн заавар буруу бичиж өгснөөс долоон хүүхдэд нь эмийг уулгаж амжаагүй байж. ЭНЭМҮТ-д өчигдөр эхний нярай 23.45 цагт хүргэгдэн ирсэн бол өнөөдөр өглөөний 06 цагийн орчим 16 дахь нярай ирсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар нэг нярай дотрын тасгийн сэхээнд, нэг нярай мэдрэлийн тасгийн сэхээнд, үлдсэн 14 нь хоол боловсруулах эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна. Дээрх эмийг 20 хувааж өгөх ёстой байтал эмийн санч нь хоёр давхарлаж уулга гэж айлдсан байх юм.

Эмийн санчийн ажлын хариуцлагагүй байдлын цаана “Монос” эмийн сангийн удирдлага, эздүүдийн хариуцлага яригдах нь зүйн хэрэг. 300 сая төгрөгний үнэтэй бенз машинаар гангарч байгаагаа олон нийтийн сүлжээгээр гайхуулж, зөвхөн тамхины хууль л хоёр жил ярьж яваа Л.Эрдэнэчимэг гишүүн өөрийнхөө бизнест хэр анхаарал хандуулдаг юм бол. Ер нь сүүлийн үед ерөнхий сайд нь Туул гол руу баас шээсээ цутгаад, их хурлын гишүүд нь авлига гааруулаад, одоо бүр хүүхдийн аминд халтай бизнес эрхэлдэг болчихоор энэ улсын иргэд яах вэ таминь.

Л.Болд

WWW.ZONE.MN

0 Сэтгэгдэл
Монос хэдий буруутай ч эм үйлдвэрлэсэн газар, энэ эмийг толгой дарааллан бичиж байгаа эмч нар бас буруутай шдэ. Буруу өгсөн хүнийг нь цагдаа шүүж байгаа гэсэн. Монос байхгүй бол бид эмийн хэрэгцээгээ хаанаас хангах вэ? хэт туйлшрахаа болих хэрэгтэй
Бид нар өөрсдөө ийм хүмүүсийг сонгоод л дараа нь чадуулаад л... Ер нь улс төр бизнес 2 хутгалдсаны хор уршиг ч гарч л байнадаа....
Ер нь Моносын эмнээс болгоомжлох хэрэгтэй юм билээ.
Хамгийн их уншсан