Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Томоохон замын ажлууд хугацаандаа дуусна


Нийслэлийн авто замын газраас энэ онд 74.1 тэрбум төгрөгийг зам засвар, гүүрийн ажилд зарцуулахаар болсон. Эдгээрт, он дамжиж байгаа болон өргөтгөн шинэчлэх 54.9 км,  шинээр тавих 40.4 км, гүүрийн засвар шинэчлэлт 243.2 у/м зэрэг ажил багтаж байна. Сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхэлж, авто замын хөдөлгөөн эрс нэмэгдэх гэж байгаатай холбогдуулан зарим замын ажилтай Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж болон бусад албаны хүмүүс танилцлаа.
Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэлх зургаан км замын ажилд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Замын ажлыг гүйцэтгэж байгаа “Хансуун зам” компани хучилтын ажлыг 30 гаруй хувьтай үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ эрчээрээ ажиллавал ирэх аравдугаар сарын 30-ны өдрөөс өмнө хүлээлгэн өгөх боломжтой юм байна.

Харин тус компанийн хариуцан ажиллаж буй замын 0.5 км-т цахилгааны утас унжсаны улмаас ажил түр саатжээ. Тус хэсэгт байгаа утас нь авто замаас 4-5 метрийн өндөрт байгаа нь өндөр хүчдэлийн утас авто замаас 7.5 метрийн өндөрт байх ёстой гэснийг зөрчиж байгаа гэнэ. Тиймээс цахилгааны шонг өндөрсгөх ажилд болзошгүй зардлын үүсвэрээс 81.7 сая төгрөг зарцуулж, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Диспитчерийн үндэсний төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ гэсэн гурван байгууллага хамтран дээрх ажлыг эхлүүлэхээр боллоо. Энэхүү ажлын төсөв нь замын ажил гүйцэтгэх төсөвт суугаагүй байсан нь зураг төсөл дутуу боловсруулсантай холбоотой хэмээн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэллээ. Түүнчлэн цаашид зураг төсөл буруу хийсэнтэй холбогдуулж нэмэлт зардал гарах юм бол түүнийг компани өөрсдөө хариуцан ажиллах ёстой гэдгийг сануулжээ.

Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрт баг­таж байгаа Баянзүрхийн товчоо­ноос Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын ажил дуусах шатандаа оржээ. Хоёр жилийн турш үргэлжилж байгаа Богд уулын энгэр дагуух энэ зам нь гэрээний дагуу энэ сарын 25-ны өдөр ашиглалтад орох ёстой. 24 тэрбум төгрөгийн өртөгтэй дээрх зам нь далан, эргэлт ихтэй учраас Богд уул дагуу үргэлжлэх 65 метрт туузан хашлага, бетонон хамгаалалтын хашилт хийж байгаа юм. Төсөл хэрэгжиж дууссанаар Богд уул дагуу баригдаж байгаа орон сууц, барилга, амралтын газ­руу­дыг хотын төв, Зайсан, баруун хэс­гийн Яармагийн болон Буянт-Ухаа орон сууцны хотхонуудтай хол­бох, Улаанбаатар хотын хэвтээ за­муудын хөдөлгөөний ачааллыг буу­руулах өндөр ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан