Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Алтанбулаг” чөлөөт бүсэд нэвтрэх түр журам үргэлжилнэ

Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор баталсан журмыг энэ он дуустал үргэлжлүүлэх санал тавьжээ. Түр журам нь  зорчигч, бараа тээврийн хэрэгсэл шуурхай нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдааны урсгал бий болгох, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг эхлүүлэх, 2014 оны зургадугаар сарын 22-29-нд олон улсын үзэсгэлэн худалдааг туршилтын журмаар зохион байгуулах зорилгоор зорчигч, бараа тээврийн хэрэгсэлд үйлчилж байсан ч долдугаар сарын 31-нээр дууссан юм. Журам хэрэгжсэн хоёр сарын хугацаанд тус бүсэд 484.9 сая төгрөгийн суурь үнэлгээтэй бараанд чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамж улсын төсөвт төвлөрүүлсэн гэнэ.
“Алтанбулаг” боомт өнгөрсөн сарын 1-нээс 24 цагийн горимд шилжиж ажилласан, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилсэн гээд тодорхой нөхцөлийг харгалзаад ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгахаар болов.
Уг ажлыг Засгийн газраас Шадар сайд Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан