Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн бие бүрэлдэхүүн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд боллоо.
Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ындэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, АУГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын БХЯ, ЗХЖШ, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, албаны бусад хүмүүс, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхний төлөөлөл оролцсон юм. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн захирагчаар ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, Мотобуудлагын батальоны захирагч, дэд хурандаа М.Батчулуун томилогджээ.
 
Өмнөд Судан улс тусгаар тогтнолоо тунхагласан тэр өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өөрийн биеэр хүрэлцэн очиж, энх тайвныг бэхжүүлэх, хоёр Суданы мөргөлдөөнт байдлыг намжаахын тулд Олон улсын энхийг сахиулагчдыг илгээх тухай анх мэдэгдсэн юм. Манай улс 2012 оноос энэхүү ажиллагаанд оролцож эхэлсэн төдийгүй ийнхүү 850 хүний бүрэлдэхүүнтэй дөрөв дэх ээлжийн батальонаа илгээхээр бэлтгэл сургуулилтаа хангаад байна. Энэ удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гадна онцгой байдал, хил хамгаалах, цагдаа гээд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл мөн орсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан