Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Төв замаар зорчихын тулд суудлын тэрэг сард 50 мянган төгрөг төлөх үү
Нийслэлийн Замын цагдаагийн газар,Тээврийн газар зэрэг холбогдох байгууллагуудын санаачилгаар хотын төв замд түгжрэлийн бүсийн хязгаар тогтоож, тээврийн хэрэгслийг төлбөртэй зорчуулах тухай асуудал яригдах болжээ. Журмын төслийг хэдийнэ боловсруулсан бөгөөд энэ сарын 13-ны өдөр болох НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх бололтой. Хэрэв энэ журам батлагдвал Энхтайвны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замаас Бөхийн өргөөний уулзвар хүртэл, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунелийн баруун уулзвар хүртэл, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх гудамж замууд түгжрэлгүй бүс болно.
Өөрөөр хэлбэл түгжрэлтэй бүсийн хязгаарыг давж, дээрх замаар зорчих бол төлбөр төлөх шаардлагатай гэсэн үг. Мөнгөө төлөөгүй бол нэвтрэнэ гэж саналтгүй болох нь. Төлбөрийн хэмжээ ч багагүй. Суудлын тэрэг гэхэд сард 50 мянган төгрөг төлөхөөр тусгажээ. Эл мэдээллийн сургаар иргэд илт бухимдав. Улс орны эдийн засгийн байдал сайнгүй, иргэдийн амьжиргаа хүндхэн байхад татвар хураамж тогтоох нь зохисгүй хэмээн шүүмжлэх болжээ. Хотын төв хэсгийн түгжрэлийг сааруулах зорилготой уг арга хэмжээ үр дүн үзүүлнэ гэдэг нь ч эргэлзээтэй юм. Төлбөртэй зогсоолууд бий болж эхлэх үед жолооч нар аль болох мөнгө төлөхгүйн тулд автозамын нэгдүгээр эгнээ, булан тохой бараадан зогсч хөдөлгөөнд саад учруулдаг сөрөг үр дагавар гарсан нь өнөөдөр ч үргэлжилсээр. Үүн шиг халаас нимгэн ард түмэн төлбөргүй замаар зорчихын тулд бүгд л хотын төв бараадсан их тойруу зэрэг замыг сонгох болно. Түгжрэлгүй бүсийн гадна автомашинаа хамаагүй байрлуулах болно. Түгжрэлгүй бүсийн гаднах замуудын түгжрэл хэрээс хэтэрнэ. Үүнийг хэрхэн зохицуулах бол.
Энэ онд тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамж, жолоочийн хариуцлагын албан даатгал гэхчлэн олон төлбөр хураамж дээр автозамын төлбөр нэмж авсан. Иргэдийн олонхи нь хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо хөгжлийн төлөө нэг удаа нүдээ аниад халаасаа сэгсэрсэн.
Харин энэ удаа яах бол. 50 мянган төгрөг бол багагүй мөнгө. Үүнийг сар бүр төлнө гэдэг гарцаагүй чангахан даваа. Энхтайваны өргөн чөлөөнд амьдардаг иргэн сарынхаа хураамжийг төлж чадаагүй л бол хувийнхаа унааг унаад гэрээсээ ч гарах эрхгүй болж таарах нь.
Хэрэв ийм шийдвэр гаргах байсан юм бол оны эхэнд зам ашигласны татвар авахдаа л төв зам орохгүй гэдгийг анхааруулах ёстой байж гэхчлэн элдэв шүүмж ар араасаа хөвөрч эхлээд байна.
Харин албаныхан энэ талаар мэдээлэхээсээ цааргалж байгаа аж. НИХТ-аас дэмжигдэж, тогтоолын төсөл батлагдсан хойно нийтэд мэдээлэх нь зүйтэй хэмээн хотын удирдлагууд хэлэлцсэн сурагтай. Юутай ч нийслэлийн бүх иргэний эрх ашигтай холбоотой энэ асуудлыг батлахын тулд маш сайн үндэслэл гаргахгүй бол нэлээд эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой байна.
Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох аймаг орон нутгийн болон Зэвсэгт хүчний, Хилийн цэргийн дугаар бүхий тээврийн хэрэгсэл ч мөн энэ журмын дагуу түгжрэлгүй бүсэд төлбөр төлсөн тохиолдол нэвтрэх аж. Харин тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай ажлын, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон жуулчны автобус, дипломат байгууллагын, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд энэ зохицуулалт хамаарахгүй байхаар төсөлд тусгажээ.
Бүх нийтийн баяр, амралтын өдөр энэ хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн нь халаас нимгэн жолооч нарт таатай санагдах ганц заалт нь бололтой.
Хэрэв уг зохицуулалтыг мөрдөх шийдвэр гаргавал цагдаа нарт шалгах шинэ иж бүрэн төхөөрөмж авч өгөхөөс эхлээд бүсийн гаднах замуудад зогсоол байгуулах гэхчлэн хөрөнгө мөнгө ч багагүй зарцуулах гэнэ.
Уг зохицуулалтыг санаачилсан нийслэлийн тээврийн газрынхан үндэслэлээ ийн тайлбарлажээ. “Улс орны эдийн засгийн байдал, иргэдийн худалдан авах чадвар, санхүүгийн чадавхи, нийслэлийн хүн амын өсөлттэй шууд хамааралтайгаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэн хотын төвийн гудамж, замын хөдөлгөөнд шууд нөлөөлөн замын түгжрэл үүсэх гол шалтгаан болсоор байна. Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хотод автомашиныг улсын дугаараар хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах ажлын үр дүн буурсан. Нийслэлийн Цагдаагийн газрын статистик мэдээллээс 2012 онд 191881, 2013 онд 116238 тээврийн хэрэгсэл зөвхөн Улаанбаатар хотод нэмэгдсэн байна. Агаарын бохирдлыг хүн бүхэн ярьдаг ч үүнийг шийдвэрлэхэд иргэн бүрийн хувийн оролцоо чухал гэдгийг тэр бүр ухамсарлаагүй л байна. ШУТИС, БОАЖЯ-ны /хуучнаар/ хамтран хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын төв орчмын агаарт байгаа азотын давхар ислийн 78.5 хувь, нүүрс хүчлийн дутуу ислийн 14-30 хувь нь автомашинаас ялгаран гарч байгааг тогтоосон байдаг. Мөн гадаадын улс орнуудын нийслэлийн гол гудамж замуудаар төлбөр аван зорчуулах ажлыг зохион байгуулан ажилласан туршлага байдаг. Иймд Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, хотын төвөөр зорчдог автомашинаас ялгарах агаарын бохирдлыг бууруулах үүднээс нийслэл хотын гол гудамж, замуудад автомашины хөдөлгөөнийг тодорхой цагуудад хязгаарлаж, төлбөртэй болгон ногоон бүсийн хязгаарыг тогтоох, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцалыг бууруулан, авто замын ачааллыг багасгах зорилгоор ТҮГЖРЭЛГҮЙ БҮС бий болгох зайлшгүй шаардлага үүсээд байна. Түгжрэлтэй бүс бий болгосноор нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцал, авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний замналын сүлжээг шинэчлэн сүлжээ-үйлчилгээний зарчимд оруулахаар, уг төлөвлөлтөөр гол гудамж, замаар зорчдог автобусны тоо болон чиглэлийг цөөрүүлж босоо, тууш, тойрог, богино эргэлтээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түгжрэлгүй бүс гэж тогтоосон хэсэгт зорчигч тээврийн сүлжээ төлөвлөлтийг оновчтой болгосноор нийслэлийн иргэд дуртай цэгээсээ очих газраа богино хугацаанд хүрэх нөхцөл бүрдэж, нийтийн тээврээр зорчих хугацаа багасна.
Хотын гол гудамж замд “Түгжрэлтэй бүс”-ийн хязгаар тогтоон хэрэгжүүлснээр нийслэл хотын иргэд ая тухтай амьдрах таатай орчин бүрдэж, төрийн болон нийтийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим сайжирч, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж автомашины хэрэглээ багасан иргэдээс гарах зардал буурч, эдийн засгийн хэмнэлт гарах үр дүнтэй” гэжээ. Хотын төвд суурьшсан иргэд цэвэр агаарт тайван амьдарч, харин захдуу амьдардаг иргэд нь нүүрсний болон автомашины утаанд угаартан суух бололтой. Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй гэх Үндсэн хуулийн заалт энэ журмын хаахнуур яваа бол. Дээрх зохицуулалт үнэхээр зөв шийдэл үү, эсвэл... гэх асуултын хариуг эрхэм уншигч та өөрөө тунгаана биз ээ.
zamiin tsagdaaginhan torguuli huraah shine arga olj baigaa ni ene ym baih daa.Zailuuldaa turelhiin shunaltai, hun shanalgahguigeer ami zuuj chadahgui muusain tsagdaa nar yana daa...............Ednees uunees iluu uhaan garahgui l dee. Muusain mulguunuud...........
Nuguu ardchilal n ene uu te.daranguilchih yum bna ldaa.
Iiim hereggui ym hiij ydiin oor hiih ym oldq bgaam bh daa ed nart mashiniig tugjrel bagasgah gd bwal ydj duguin zam etr hiiwel hamaagui deer shd tsu3 heleh ch ug alga enenees bolod dahiad l jagsaal l garna shd
Utgagvi yum oor hiih yum oldohgvi nbgaan bh daa. tatvar tataas herees heterlee. Odoo bvr huvidaa mashinch unah erhgvi eh orniihoo zamaar erh cholootei ch yavj bolohgvi ni yamar neg ulsiin kolonchlold ch iim daramttai amidrahgvi bailgvi
awaas uur yu meddeg malnuud we bolioch...
SULIAR LLRUUDAA. ODOO GERTEE OROH GEJ SAR BOLGON BAS MUNGU TULUH UU
bi ch mun adil suult zarlana ene bol ard tumnee daranguiljb bgaagaas yalgaagui zuil yunii chine ardchilal ergeed kommunizm ruugaa shiljij ehellee !!! ene bol suirel !!!
Bi tegvel talbai deer suult zarlana
-Түгжрэлгүй бүсээр төлбөр төлөөгүй машин зорчуулахгүй гэв-
Нийслэлийн Замын цагдаагийн газар,Тээврийн газар зэрэг холбогдох байгууллагуудын санаачилгаар хотын төв замд түгжрэлийн бүсийн хязгаар тогтоож, тээврийн хэрэгслийг төлбөртэй зорчуулах тухай асуудал яригдах болжээ. Журмын төслийг хэдийнэ боловсруулсан бөгөөд энэ сарын 13-ны өдөр болох НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх бололтой. Хэрэв энэ журам батлагдвал Энхтайвны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замаас Бөхийн өргөөний уулзвар хүртэл, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунелийн баруун уулзвар хүртэл, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх гудамж замууд түгжрэлгүй бүс болно.
Өөрөөр хэлбэл түгжрэлтэй бүсийн хязгаарыг давж, дээрх замаар зорчих бол төлбөр төлөх шаардлагатай гэсэн үг. Мөнгөө төлөөгүй бол нэвтрэнэ гэж саналтгүй болох нь. Төлбөрийн хэмжээ ч багагүй. Суудлын тэрэг гэхэд сард 50 мянган төгрөг төлөхөөр тусгажээ. Эл мэдээллийн сургаар иргэд илт бухимдав. Улс орны эдийн засгийн байдал сайнгүй, иргэдийн амьжиргаа хүндхэн байхад татвар хураамж тогтоох нь зохисгүй хэмээн шүүмжлэх болжээ. Хотын төв хэсгийн түгжрэлийг сааруулах зорилготой уг арга хэмжээ үр дүн үзүүлнэ гэдэг нь ч эргэлзээтэй юм. Төлбөртэй зогсоолууд бий болж эхлэх үед жолооч нар аль болох мөнгө төлөхгүйн тулд автозамын нэгдүгээр эгнээ, булан тохой бараадан зогсч хөдөлгөөнд саад учруулдаг сөрөг үр дагавар гарсан нь өнөөдөр ч үргэлжилсээр. Үүн шиг халаас нимгэн ард түмэн төлбөргүй замаар зорчихын тулд бүгд л хотын төв бараадсан их тойруу зэрэг замыг сонгох болно. Түгжрэлгүй бүсийн гадна автомашинаа хамаагүй байрлуулах болно. Түгжрэлгүй бүсийн гаднах замуудын түгжрэл хэрээс хэтэрнэ. Үүнийг хэрхэн зохицуулах бол.
Энэ онд тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамж, жолоочийн хариуцлагын албан даатгал гэхчлэн олон төлбөр хураамж дээр автозамын төлбөр нэмж авсан. Иргэдийн олонхи нь хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо хөгжлийн төлөө нэг удаа нүдээ аниад халаасаа сэгсэрсэн.
Харин энэ удаа яах бол. 50 мянган төгрөг бол багагүй мөнгө. Үүнийг сар бүр төлнө гэдэг гарцаагүй чангахан даваа. Энхтайваны өргөн чөлөөнд амьдардаг иргэн сарынхаа хураамжийг төлж чадаагүй л бол хувийнхаа унааг унаад гэрээсээ ч гарах эрхгүй болж таарах нь.
Хэрэв ийм шийдвэр гаргах байсан юм бол оны эхэнд зам ашигласны татвар авахдаа л төв зам орохгүй гэдгийг анхааруулах ёстой байж гэхчлэн элдэв шүүмж ар араасаа хөвөрч эхлээд байна.
Харин албаныхан энэ талаар мэдээлэхээсээ цааргалж байгаа аж. НИХТ-аас дэмжигдэж, тогтоолын төсөл батлагдсан хойно нийтэд мэдээлэх нь зүйтэй хэмээн хотын удирдлагууд хэлэлцсэн сурагтай. Юутай ч нийслэлийн бүх иргэний эрх ашигтай холбоотой энэ асуудлыг батлахын тулд маш сайн үндэслэл гаргахгүй бол нэлээд эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой байна.
Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох аймаг орон нутгийн болон Зэвсэгт хүчний, Хилийн цэргийн дугаар бүхий тээврийн хэрэгсэл ч мөн энэ журмын дагуу түгжрэлгүй бүсэд төлбөр төлсөн тохиолдол нэвтрэх аж. Харин тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай ажлын, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон жуулчны автобус, дипломат байгууллагын, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд энэ зохицуулалт хамаарахгүй байхаар төсөлд тусгажээ.
Бүх нийтийн баяр, амралтын өдөр энэ хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн нь халаас нимгэн жолооч нарт таатай санагдах ганц заалт нь бололтой.
Хэрэв уг зохицуулалтыг мөрдөх шийдвэр гаргавал цагдаа нарт шалгах шинэ иж бүрэн төхөөрөмж авч өгөхөөс эхлээд бүсийн гаднах замуудад зогсоол байгуулах гэхчлэн хөрөнгө мөнгө ч багагүй зарцуулах гэнэ.
Уг зохицуулалтыг санаачилсан нийслэлийн тээврийн газрынхан үндэслэлээ ийн тайлбарлажээ. “Улс орны эдийн засгийн байдал, иргэдийн худалдан авах чадвар, санхүүгийн чадавхи, нийслэлийн хүн амын өсөлттэй шууд хамааралтайгаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэн хотын төвийн гудамж, замын хөдөлгөөнд шууд нөлөөлөн замын түгжрэл үүсэх гол шалтгаан болсоор байна. Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хотод автомашиныг улсын дугаараар хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах ажлын үр дүн буурсан. Нийслэлийн Цагдаагийн газрын статистик мэдээллээс 2012 онд 191881, 2013 онд 116238 тээврийн хэрэгсэл зөвхөн Улаанбаатар хотод нэмэгдсэн байна. Агаарын бохирдлыг хүн бүхэн ярьдаг ч үүнийг шийдвэрлэхэд иргэн бүрийн хувийн оролцоо чухал гэдгийг тэр бүр ухамсарлаагүй л байна. ШУТИС, БОАЖЯ-ны /хуучнаар/ хамтран хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын төв орчмын агаарт байгаа азотын давхар ислийн 78.5 хувь, нүүрс хүчлийн дутуу ислийн 14-30 хувь нь автомашинаас ялгаран гарч байгааг тогтоосон байдаг. Мөн гадаадын улс орнуудын нийслэлийн гол гудамж замуудаар төлбөр аван зорчуулах ажлыг зохион байгуулан ажилласан туршлага байдаг. Иймд Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, хотын төвөөр зорчдог автомашинаас ялгарах агаарын бохирдлыг бууруулах үүднээс нийслэл хотын гол гудамж, замуудад автомашины хөдөлгөөнийг тодорхой цагуудад хязгаарлаж, төлбөртэй болгон ногоон бүсийн хязгаарыг тогтоох, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцалыг бууруулан, авто замын ачааллыг багасгах зорилгоор ТҮГЖРЭЛГҮЙ БҮС бий болгох зайлшгүй шаардлага үүсээд байна. Түгжрэлтэй бүс бий болгосноор нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцал, авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний замналын сүлжээг шинэчлэн сүлжээ-үйлчилгээний зарчимд оруулахаар, уг төлөвлөлтөөр гол гудамж, замаар зорчдог автобусны тоо болон чиглэлийг цөөрүүлж босоо, тууш, тойрог, богино эргэлтээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түгжрэлгүй бүс гэж тогтоосон хэсэгт зорчигч тээврийн сүлжээ төлөвлөлтийг оновчтой болгосноор нийслэлийн иргэд дуртай цэгээсээ очих газраа богино хугацаанд хүрэх нөхцөл бүрдэж, нийтийн тээврээр зорчих хугацаа багасна.
Хотын гол гудамж замд “Түгжрэлтэй бүс”-ийн хязгаар тогтоон хэрэгжүүлснээр нийслэл хотын иргэд ая тухтай амьдрах таатай орчин бүрдэж, төрийн болон нийтийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим сайжирч, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж автомашины хэрэглээ багасан иргэдээс гарах зардал буурч, эдийн засгийн хэмнэлт гарах үр дүнтэй” гэжээ. Хотын төвд суурьшсан иргэд цэвэр агаарт тайван амьдарч, харин захдуу амьдардаг иргэд нь нүүрсний болон автомашины утаанд угаартан суух бололтой. Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй гэх Үндсэн хуулийн заалт энэ журмын хаахнуур яваа бол. Дээрх зохицуулалт үнэхээр зөв шийдэл үү, эсвэл... гэх асуултын хариуг эрхэм уншигч та өөрөө тунгаана биз ээ.
0 Сэтгэгдэл
2014.08.09
2014.08.08
2014.08.07
2014.08.07
2014.08.07
2014.08.07
2014.08.07
2014.08.07