Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хагас хүн” Жон Экхартын ер бусын түүх

2011оны наймдугаар сарын 27-нд Жон Экхарт ба түүний эхнэр Эмели хоёр хүүхэдтэй болохыг тэсэн ядан хүлээж байв. Хүү төрвөл Роберт гэж нэрлэхээр зэхжээ. Роберт эрүүл саруул хэвийн төрөв. Эх баригч эмэгтэй хүү гарсан тул болсон байх гэж бодож байтал базлалт үргэлжилж байхыг хараад Робертийн ихрийн өрөөсөн гарах гэж байна гэж мэджээ. Хоёр дахь хүүхэд амьд байв. Тэр толгойгоор түрүүлж гарсан тул анхандаа бүх зүйл хэвийн мэт санагдаж байв. Гэтэл яг бүсэлхий хүртэл гараад бүсэлхийнээс цааш юу ч байсангүй. Үүний харсан эх баригч эмэгтэй “Ээ, бурхан минь гэж. Энэ чинь эвдэрхий хүүхэлдэй юм уу хаашаа юм!” гэж уулга алджээ.

Энэ эвдэрхий хүүхэлдэйг бага Жон Экхарт гэж нэрлэжээ. Царайгаар Роберттой тун адил бол биеэрээ огт үгүй. Хожим Жоннигийн ажиллаж байсан эрэмдэг хүмүүсийн циркт түүнийг “Хүний хагас хүү” гэж нэрлэдэг болсон юм. Гэхдээ энэ хүний хагас жаал эгэл жирийн дундаж хүмүүсийн 90 хувийн хэзээ ч үзэж байгаагүй үйл явдлаар арвин, баялаг амьдралыг туулсан түүхтэй.

Жонни нь найрал хөгжим удирддаг, өөрөө хэд хэдэн хөгжмийн зэмсэг дээр чадварлаг тоглодог, кинонд зураг авахуулж, машин барьж, илбэ үзүүлж, зураг авдаг байсан бөгөөд эрэмдэг хүмүүсийн циркийг хуулиар хориглох хүртэл ийм циркийн хамгийн алдартай “үзмэр” байлаа. Жоннигийн биеийн бүсэлхийнээс доошхи хэсэг нь дутуу хөгжсөн  бөгөөд энэ өвчнийг “ууцны үргүйдэл” гэж нэрлэдэг. Түүний биеийн аарцагны бүх хэсэг нь жижигрэн хэлбэрээ өөрчилж асар жижиг хөл ба бусад эрхтэн нь дээш түрэн цээжин бие рүүгээ шахагдан орсон. Ингэж жижигрэн шахагдсан хэсэгүүд амьдралынх нь турш ер өсч томроогүй бол цээжин хэсэг нь хэвийн өсч томорсон байдаг нь гайхалтай.

Жонни хамгийн өндөр үедээ 45 см өндөр байсан бөгөөд эрүүл  мэндтэй холбоотой ямар ч асуудалгүй байв. Бусад хүүхдүүд хөлд орж байхад Жонни гар дээрээ явж сурч байлаа. Бусад ихрийн адилаар Роберт Жон хоёр үргэлж хамт явна.

Хоёулаа сургуульд долоон настайдаа орсон, сурлагадаа гаргууд. Сургуульд орохоос өмнө эгч Кэролин нь тэдэнд бичиг үсэг заасан тул Жонни дөрвөн настайдаа уншиж сурсан байна. Жонни сургуулиа төгсөөд лам болохыг хүсдэг байжээ.

1923 онд Жонни өөрийгөө ямар хүн болох ёстойг олж мэджээ. Тэрээр Робертын хамтаар илбэчин Жон МакЭсланы тоглолтыг үзсэн байдаг. Тоглолтын үеээр ээлжит илбийг үзүүлэхэд үзэгчдийн дундаас сайн дурын хүн хэрэгтэй болж. Гэтэл бяцхан Жонни гар дээрээ хурдан хурдан явсаар тайзан дээр гарч ирсэнд илбэчийн гайхахын ихээр гайхжээ. Ийм зоригтой, чадварлаг хүүг МакЭслан алдахыг хүссэнгүй тэр даруй л эцэг, эхтэй нь Жоннитай хамт жилийн турш тоглох гэрээ байгуулсан байна. Роберт ч Жоннигийн хамт явах болж МакЭслан тэр хоёрт илбийн урлагийг зааж эхэлж.

Жилийн дараа ихрүүд Жон Шислин нэртэй өөр илбэчинтай хамтран ажиллах болов. Тэр үед Жонни овгоо Экхарт байсныг Экк хүртэл товчлоод өөрийн гэсэн илбийн хөтөлбөр боловсруулан үзүүлдэг болов. Тэрээр хүчний акробатын янз бүрийн үзүүлбэр, түүний дотор нэг гар дээрээ зогсдог алдарт үзүүлбэрээ тэр үед бэлджээ.

Эккийн карьер суга өссөн нь ойлгомжтой. Удалгүй тэрээр ах дүү Ринглингийн циркт орж тэндээсээ алдарт Барнум ба Бейлийн циркт оров. 1931 онд Канадын Монреаль хотод тоглолтоор явж байхад нь “MGM Studios”-ийн хүмүүс олж хараад кинонд тоглох санал тавьлаа. Ингээд 1932 онд хүний хагас хүү асар их дуулиан тарьж, дэлхийн бараг бүх улсад үзүүлэхийг нь хориглосон “Эрэмдэгүүд” нэртэй Браунингийн найруулсан кинонд тоглосон юм.

Браунинг нь Эккийг төрсөн дүү шигээ хайрлах болж зураг авалтын үеээр зөвлөгөөг нь сонсдог, эрэмдэг хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийн талаар асууж лавладаг гээд маш нягт ажиллажээ. Экк ч бүх зүйл дээрээ жирийн хүн шиг байхыг хичээж байв. Зураг авалтын үеэр орос гаралтай Ольга Бакланова гэдэг эмэгтэйд дурлаж бэлэг сэлт өгч араас нь нэлээд “гүйсэн” байна. Гэвч байгалиас түүнийг эрэгтэй хүн байх боломжгүй биетэй болгосон болохоор түүнд ямар ч боломж байсангүй. Гэхдээ л Экк бууж өгөлгүй тэмцсээр байсан аж.

Үүний дараагаар Экк Холливудэд Тарзаны тухай "Tarzan the Ape Man" (1932), "Tarzan Escapes" (1936), "Tarzan’s Secret Treasure" (1941) гэсэн гурван ч кинонд тоглосон юм. Гурвууланд нь мань эр Хүн шувууны дүрийг бүтээжээ. 1937 оноос Жонни Роберт хоёр тухайн үеийн алдартай илбэчин, ховсдогч Ража Рабойдтой хамт тоглолт хийх болов. Рабойд нь Эккийн хагас хүн байдал ба Роберттой царайгаар адил гэдгийг ашиглан олон тооны шинэ илбэ боловсруулсан байдаг.

Илбээс гадна Экк өөр нэг хоббитой байсан нь хөгжим. Тэрээр Балтимор хотноо Робертын хамтаар 12 хөгжимчинтэй жижигхэн найрал хөгжим байгуулав. Экк өөрөөр төгөлдөр хуур тоглодог /төгөлдөр хуурын гишгүүрийг нь гараар дардаг болгон өөрчилсөн/ төдийгүй удирдаач хийдэг байв. Экк мөн зураг зурах дуртай байсан бөгөөд эмэгтэйчүүд, усан онгоц зурахыг юу юунаас илүүд үздэг байв. Мөн өөрийн хөргийг янз бүрээр зурсан байдаг.

1938 онд Экк танил засварчинтайгаа нийлж байгаад өөрийн гараар "Johnny Eck Special" нэртэй уралдааны машин угсарчээ. Түүгээрээ заримдаа сонирхогчдын авто уралдаанд оролцдог байв. Мөн тэр жил Жонни цугласан олны өмнө 170 метрийн өндөртэй Жорж Вашингтоны дурсгалын хөшөөнд зөвхөн хоёр гарын хүчээр авиран гарч үзүүлсэн байна.

1930-аад оны сүүлээр эрэмдэгүүдийн шоуг хүмүүс сонирхохоо байж, төд удалгүй Америкийн бараг бүх мужуудад бүрэн хориглосон юм. Ингээд манай ихрүүд хүүхдийн төмөр зам, тоглоомын автомат гэх мэт цирк тойрсон бизнес эрхэлдэг болов.

1980 онд “Эрэмдэгүүд” киног гаргахыг зөвшөөрч хасч, засч янзлалгүйгээр байгаа чичгээр нь олон нийтэд үзүүлжээ. Кино гарсан даруйдаа дуулиан дэгдээн Эккийг олон нийт дахин сонирхож эхэлжээ. Гэхдээ түүнийг үзэж харах гэсэн сониуч хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
1987 онд ихрүүдийг гэмт этгээдүүд дээрэмджээ. Зүгээр дээрэмдээд орхичихсонгүй 76 настай Экк ба Роберт хоёрыг олон цагийн турш янз бүрээр тамлан зовоосон байдаг. Энэ хэргийн дараанаас ихрүүд олон нийтэй харилцахаа байжээ.  Тэр үед Экк “Би эрэмдэгүүдийг харахыг хүсвэл цонхоороо харахад л хангалттай” гэж хэлсэн байдаг.

Жонни Экк 1991 оны нэгдүгээр сарын 5-нд 79 насандаа нойрон дундаа тайван амгалан өөд болжээ. 1995 оны хоёрдугаар сард Роберт ч түүний араас явав. Ихрүүдийг Балтимор мужийн Грин Маунтин оршуулгын газар нэг чулуун дор хамт оршуулсан юм. Төрөлх Балтимор хотод хүний хагас Жонни Эккийн түүхийг харуулсан музей нээсэн байдаг.

0 Сэтгэгдэл
iim goy niitlel deer yun ***** anhaa ve zailaa gichiiteigee
Гунигтай, өрөвдөлтэй хувь заяа гэхээс өөр хэлэх үг алга. Хөөрхий үр удмаа үлдээх тавилан даан ч байсангй. Гэхдээ энэ хүний тэмцэгч чанар маш их таалагдлаа.
Анхмаа их аятайхан бүсгүй шүү .... ганц удаа боловч "унтаж" үзэхсэн
Анхмаа их аятайхан бүсгүй шүү .... ганц удаа боловч "унтаж" үзэхсэн
gaihaltai humuus yumaa God bless them
1911 on bailgui dee. Chi ch gej bas neg usan teneg yumaa daa. Bas shuumjleh sanaatai.
uugan goy niitlel bn daan ch nul aldaa ymar haashaa balai ***** ni ingej bichdeg bnaa zuw bichsen ug neg ch alga unshhad mash hetsuu blaa....
1811 on bailgui
1911 on bailgui dee. Chi ch gej bas neg usan teneg yumaa daa. Bas shuumjleh sanaatai.
Хамгийн их уншсан