2014 оны долдугаар
сарын 29-ны өдөр Дугаар: ТТ/2014-13 Улаанбаатар хот
Тендер шалгаруулалтын нэр: КИНО ГАРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ СУУРИЛУУЛАЛТЫН АЖИЛ
Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих КИНО ГАРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ, СУУРИЛУУЛАЛТЫН АЖИЛГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХнээлттэй тендерт эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гарган, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ажил тус бүрийг нь 100,000.0төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийн баримт бичгийн худалдаж авах үнийг төрийн сангийн 900035409 тоот дансанд тушааж, тендерийн баримт бичгийг ажлын өдрийн 08.30-17.00 цагт худалдан авч болно.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2012, 2013 он/ -ийн борлуулалтын орлогын дундаж үзүүлэлт нь 400 сая төгрөөс багагүй байна.
- Сүүлийн 2 жил /2012-2013 он/ -ийн аль нэг жилд 1 удаа доод тал нь 400саятөгрөгөөсбагагүйижилтөстэйажилгүйцэтгэсэнбайна.
- Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013 он.
- Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: “Тийм” 2.2.4. Холбоо дохиолол, интернет, компьютерийн сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралт /Түншлэл байж болно/
- Санал болгож буй үнийн дүнг эргэлтийн хөрөнгө болон зээлийн санхүүжилтээр 100 хувь санхүүжүүлэх боломжтой байх.
Тендерийг 2014 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийг нээхэд оролцох хүсэлтэй тендерт оролцогч, сонирхсон бусад этгээдийг байлцуулан2014 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагт 108 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Хаяг: Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2, Засгийн газрын 10 байр,
1 дүгээр давхар 103 тоот өрөө, Утас-264136