Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ компанийн онгоц Ханеда нисэх буудалд буудаг боллоо


Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК  Япон улсын нийслэл Токио хотын Ханеда олон улсын нисэх буудал руу  энэ сарын 2-ны өдрөөс эхлэн нислэг үйлдэж эхэллээ.  
“МИАТ” компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн аялал жуулчлалын оргил ачааллын улиралд Токио хот руу өдөр бүр нисэж байгаа бөгөөд  мягмар, бямба гаригийн нислэгээ Ханеда олон улсын нисэх буудал руу үйлдэх юм байна. Ханеда олон улсын нисэх буудал нь Токио хотын төвөөс 17 километр бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ердөө 20-30  минут яваад хүрэх боломжтой. Мөн Ханеда нь Токиогоор дамжин тус улсын бусад хотууд руу явахад хамгийн тохиромжтой цэг юм байна.   МИАТ компани өмнө нь Япон улсын Нарита, Осака олон улсын нисэх буудалд агаарын хөлгүүдээ газардуулдаг байсан бол Ханеда руу ийнхүү ниссэнээр нэг улсын гурван цэг руу нисэх болж байна.  Манай улсын иргэний агаарын тээврийн түүхэнд нэг улсын гурван цэг руу нислэг үйлдэж байсан тохиолдол байхгүй бөгөөд МИАТ компани анхдагч болëîî.  
Япон руу дэлхийн 80 гаруй улсын авиа компани нислэг үйлддэг бөгөөд 24 нь Ханеда ОУНБ-д газарддаг. Ханеда нь тус улсын хамгийн нэр хүндтэй ОУНБ бөгөөд авиакомпаниудын хувьд Хане­дад газардах нь нэр төрийн хэрэг гэж үздэг юм байна.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани Ханеда ОУНБ-д газардах зөвшөөрлийг ийнхүү авсан нь манай улсын иргэний агаарын тээврийн нэр хүндийг өргөсөн явдал боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан