Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Сколари: Германчуудын ур чадварыг хүндэлье

Германд 7:1-ээр хожигдсон нь Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Сколаригийн хувьд амьдралынх нь хамгийн хүнд өдөр байлаа хэмээн тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.  Тэрээр энэ том ялагдлын хариуцлагыг бүрэн өөртөө хүлээнэ гэдгээ мэдэгдэхдээ “Намайг одоо 7:1-ээр ялагдсан дасгалжуулагч гэж л дурсч байх биз ээ. Гэхдээ энэ ажлыг авахдаа л ийм эрсдэлтэй тулгарч болзошгүй гэдгээ би мэдэж байсан. Багийн бүрэлдэхүүн, тактик гээд бүгдийг би л сонгосон. Энэ миний сонголт байсан. Тиймээс би хариуцлагаа хүлээнэ” гэжээ. Тэрээр Бразилийн 200 сая хөгжөөн дэмжигчийн урмыг хугалсан ялагдалдаа өршөөл эрэхдээ “Бразилийн ард түмнээс бидний энэ тоглолтыг уучлаач гэж хүсье. Бид финальд хүрэх боломжгүй болсон ч гэлээ гуравдугаар байрын төлөө хичээх болно. Бидэнд ядаж нэг зүтгэх зүйл үлдсэн шүү дээ” гэсэн байна.

Тэрээр тоглолтын тухайд дүгнэлт хийхдээ “Бид чадах бүхнээ хийсэн. Бид агуу Германы багтай тоглолоо. Бид тэдний эсрэг хариу үйлдэл хийж чадахгүй байсаар дууслаа. Юу болоод өнгөрснийг германчууд ч өөрсдөө тайлбарлаж чадахгүй байх. Учир нь, энэ тэдний чадварт байгаа юм. Тэдний ур чадварыг хүндлэх хэрэгтэй” хэмээн өрсөлдөгчөө үнэлжээ.
Дасгалжуулагч Сколаригаас гадна багийн ахлагч Дэвид Луйс ч баг хамт олноосоо, хөгжөөн дэмжигчдээсээ уучлал гуйж мэдэгдэл хийсэн юм. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх зохион байгуулагдсанаас хойш тасралтгүй оролцож, хөлбөмбөгийн эх орон болтлоо энэ спортыг хөгжүүлж чадсан бразильчууд 1920 онд Уругвайд 6:0-оор хожигдсон гунигт түүхээ давтлаа. Гэхдээ 1938 оноос хойш Бразиль хагас шигшээд ялагдсан анхны тохиолдол нь энэ болж байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
uhamsartai jum bna aa,manai darga nar ulger jishee avtugai
Хамгийн их уншсан