ДАШТ-ий тасалбарыг худалдаалах гэрээтэй ФИФА-гийн түнш байгууллага болох “Match Hospitality”-гийн захирлыг тасалбар шагласан хэргээр баривчиллаа. ДАШТ-ийн тасалбар худалдаалах ажлыг зохион байгуулж буй, Швейцарьт төвтэй “Match Hospitality” компанийн захирал Рэй Уэланийг ФИФА-гийн удирдлагууд байрлаж байсан Копакабана палас зочид буудлаас баривчилжээ.
Рэй Уэлан тэргүүтэй 11 хүн олон улс даяар сүлжээ болон тасалбар дамлан зарж байсан нь илэрсэн бөгөөд тэд нэг тэмцээнээс гэхэд 90 сая ам.долларын ашиг олж байжээ. Тэд тамирчдад зориулсан суудлыг жуулчдад зарах, тасалбарыг дамлах зэргээр энэ ашгийг олжээ.
Дуусахад хэдхэн хоног үлдсэн ДАШТ-ийн тоглолтын тасалбар Бразильд асар өндөр эрэлттэй байгаа олдохгүй байна гэсэн гомдол тасрахгүй байгаа юм.