Германы шигшээ багийн долоон тоглогч хөнгөн хэлбэрийн ханиад хүрснийг багийн дасгалжуулагч Йоахим Лёв баталлаа. Өнөөдөр Францын эсрэг тоглох багийнхны дийлэнх нь хоолой өвдсөн байгаа учраас талбайд гарах тоглогчдыг хараахан сонгоогүй байгаа гэнэ. Хамгаалагч Матс Хуммелс гэхэд халуурсны улмаас өнгөрсөн даваа гарагт Алжирын эсрэг тоглолтыг өнжсөн бол нөөцөнд байгаа тоглогч Кристоф Крамер мөн л халуурч лхагва гарагийн бэлтгэлдээ орж чадаагүй гэнэ. Бразилийн өөр өөр цаг ууртай хотуудаар аялж, нэг бол хэт халуун, нэг бол хэт их бороо цутгасан газар очиж, тамирчид байнга агааржуулагчтай орчинд байгаа нь олноороо хоолой өвдөж, ханиад хүрэх шалтгаан болсон гэж Лёв хэлжээ. “Гэхдээ тоглолтын өмнө тэд бүгд сайжрах байх. Бүх юм муугаар эргэчихээгүй байна. Энэ байдлыг сүр дуулиан болгохыг хүсэхгүй байна” гэж тэрээр мөн хэлсэн юм.