Мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башёгийн банцүкэг зарласнаар Маакүүчид Монголын 11 бөх хүчээ сорин барилдана.
Энэхүү дээд зиндааны бөхчүүдийн магнайд өмнөх тэмцээний түрүү бөх 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол баруун жигүүрийг 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж манлайлж ард нь 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд бичигджээ. Өнгөрсөн башёд 50 хувийн амжилтаа биелүүлж чадаагүй Котоошигикү озеки кадобан болж, харин Аминишики, Аояама нар комүсиби цолтой барилдана.
Нагоя башёд барилдах манай бусад бөхийн хувьд Тамаваши зүүний дөрөв, Тэрүнофүжи зургаа, Кёкүтэнхо зүүний 12, Кёкүшюхо барууны 12, Кагамио зүүний 14, Азүмарюү барууны 14, Токитэнкү барууны 15, Араваши зүүний 17-д тус тус эрэмблэгджээ.