Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулна

АНУ-ын эрх баригчид дундын зайн баллистик пуужин амдан устгах зориулалттай хөдөлгөөнт “THAAD” системээ Өмнөд Солонгост байрлуулах талаар судалж байна хэмээн “Wall Street Journal” сонин мэдээллээ. Байрлуулах талаар эцсийн шийд гаргаагүй ч тохиромжтой бүс хайж байгаа аж. Америкчууд өөрийн системийг түр хугацаагаар байрлуулж, дараа нь Сөүл АНУ-аас худалдан авсан пуужин устгах байнгын төхөөрөмж байрлуулна. Мөн Сөүлд пуужингийн дайралтаас хамгаалах систем худалдан авах гэрээг яаралтай байгуулж ч магадгүй гэнэ.
Энэ сарын 31-нд Сингапурт болох Аюулгүй байдлын бага хурлын үеэр АНУ, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн хэлэлцэх гол асуудлын нэг нь пуужингийн довтолгооноос хамгаалах систем байх аж. Энэ уулзалтад “THAAD” систем үйлдвэрлэгч “Lockheed Martin” компанийнхан оролцоно.
Өнгөрсөн жил Хойд Солонгос нь Гуам ба Хавайн арлууд дээрх цэргийн бааз руу пуужингийн цохилт өгч магадгүй гэж мэдэгдсэний дараа “THAAD” системийг Гуам арал дээр байрлуулсан юм. Үүнээс өмнө Хойд Солонгос нь тив алгасан нисэгч пуужинд ашиглах боломжтой шинэ хөдөлгүүр туршиж байж магадгүй тухай мэдээ гарч байсан юм. Мөн Пунгери дэх цөмийн туршилтын талбарт ээлжит цөмийн дэлбэрэлт хийхээр бэлдэж байж магадгүй тухай ярьж эхэлсэн.
АНУ үнэхээр пуужингийн довтолгооноос сэргийлэх систем байрлуулбал хариуд нь Хойд Солонгос уламжлал ёсоор сүрдүүлсэн мэдэгдэл хийж, ойрын зайн пуужин харваж, сүр хүчээ үзүүлж, магадгүй бага хэмжээний цөмийн туршилт хийх зэргээр бүс нутгийн түгшүүртэй байдал улам л нэмэгдэх байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан