Огноо: 2014-05-12
Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн төвийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор айл өрхийг утаа бага гаргадаг зуухаар хангах /Баянхонгор, Баянхонгор сум/
Тендер шалгаруулалтын дугаар: БХ-2014/Б-06
Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн төвийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор айл өрхийг утаа бага гаргадаг зуух /Баянхонгор, Баянхонгор сум/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 100 сая
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 60 сая
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 150 сая
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй
Тендерийн хамт 2.500.000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар: 030051010
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Баянхонгор аймгийн ЗДТГ 116 тоот, утас: 70443224, 70444141