Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014-04-23

Тендер шалгаруулалтын нэр: Өлзийт сумын сургуулийн их засвар /Баянхонгор/
Тендер шалгаруулалтын дугаар: БХ-2014/А-36

Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчоос Өлзийт сумын сургуулийн их засвар /Баянхонгор/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 80000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 90,0 сая
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 70,0 сая
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн гурван жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 110,0 сая
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилгын засварын ажил хийх зөвшөөрөлүүд / 2.1.1, 2.1.2,2.2.1,2.2.2/
Тендерийн хамт 3682000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 Тендерийг 2014 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны тавдугаар сарын 23-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар: 030051010
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Баянхонгор аймгийн ЗДТГ, Худалдан авах ажиллагааны алба 115 тоот,
 утас: 70443224, 70444141

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан