Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


Огноо: [2014-04-09]
 
Уралдаант шалгаруулалтын нэр: [БАЯНХОНГОР СУМЫН 2, 5 ДУГААР БАГТ “БАГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ” БАРИХ АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ-БАРИХ-ШИЛЖҮҮЛЭХ]                  
Уралдаант шалгаруулалтын дугаар: [БХ-2014/К-01]
 
[Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар] нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг [Баянхонгор сумын 2, 5 дугаар багт “Багийн хөгжлийн төв” барих ажлын зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх]-н [“барилга байгууламж”] төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
[Багийн хөгжлийн төв барих]
Концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулна.
Концесс олгох шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь [ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага болон санхүүгийн] чадвартай байна.
Концесс олгох шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ [80000] төгрөгийг [030051010] дансанд төлж баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно.
Концесс олгох шалгаруулалтанд оролцох саналыг [2014-06-09, 11:00 ] цагаас өмнө хүлээн авна.
Оролцох санал гаргагчийн шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналыг үнэлж, сонгон шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан этгээдэд концесс олгох эрх олгоно.
Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох бөгөөд тус концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно.
Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорх хаягаар ирүүлнэ.
            
[Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, 1 давхар, 115 тоот]
[Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга,
Худалдан авах ажиллагааны албаны дарга Ц.Идэрмөнх]
[Утас: 70442786, 70444141,  70443224]
[Факс: 70442786, 70444141]

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан