Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боломж сургамжит өгүүллэг

Нэг мөргөлчин эр шөнө дөлөөр ойгоор явж байгаад замаа харалгүй хуучин худаг руу халтираад уначихаж гэнэ. Гэхдээ аз болж унаж явахдаа худгийн ханыг нэвт урган гарч ирсэн модны үндэснээс зуурсан тулдаа живж үхсэнгүй үлдэжээ. Ингээд өглөө болтол модны үндэснээс зууран тэвчисний хүчинд амьд байв. Өглөө нь худагны хажуугаар даянч хүн бололтой маань мөргөл уншин явааг сонсоод амь аврахыг гуйн дуудаж. Нөгөө даянч нь худаг рүү өнгийн хараад учрыг ойлгож хөөрхий мөргөлчийг аврахын тулд олс унжуулж өгөв гэнэ. Гэтэл тамир алдаж, ухаан балартах шахсан хөөрхий мөргөлчин эр сандарсандаа болоод модны үндэсийг тавьж зүрхэлдэггүй. Гэтэл амьд гарахын тулд үндэсийг орхин олсноос зурах ёстой байдаг.

Авралын олс унжих хүртэл хүн үндэснээс зуурах ёстой. Өөрчлөлт хийж, дээшлэх боломж гарсан үед хуучинтайгаа дэмий зууралдаад байлгүй шинийг хүлээн авах зориг хүнд байх ёстой. Гол нь дээрээс унжих авралын олс мэт шинэ зүйлд чин сэтгэлээсээ итгэж, бишрэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
saihan surgamj bna shuu
Хамгийн их уншсан