Энэ байшингаа эзэн нь зөвхөн сонингоор барьсан учраас “Цаасан байшин” гэдэг.
1922 онд энэхүү ердийн биш байшинг Элис Стинман гэгч барьжээ. Эхлээд тэрээр байшингийнхаа шал, дээврийг хийсэн гэнэ.Харин ханаа босгохдоо хамгийн хямд үнэтэй материал ашиглахаар шийджээ. Тиймээс хуучны муу сонингуудыг ашиглан хана, хаалгаа бүүр зарим тавилгаа хийсэн байна. Нэг дюймын зузаантай /10 см орчим/ ханыг жонхуу зуурч цаас наасаар хийсэн гэдэг. Уг нь, Японд эртнээс цаасан байшин барьж ирсэн уламжлалтай билээ. Хэдийгээр Стинманы байшинг гаднаас нь харахад Япон загвартай ч дотоод засал нь барууны соёлыг шингээсэн байдаг аж.
Гэрт байгаа тавилгаас жинхэнэ нь гэвэл ил зуух, төгөлдөр хуур. Харин цаг, диван, сандал, ширээ, шүүгээ гээд үлдсэн нь цаасаар хийсэн тавилга. Гайхалтай нь энэ бүхэн 80 насыг “зооглож” байгаа ч хуучны будгийн ачаар өнөө хүртэл оршсоор байгаа юм. Стинман 1930 онд өөрийн гэрээ орхин одсон бөгөөд өнөөдөр энэ байшин музей болон түүний зээд өвлөгдсөн байна.