Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон арга Түүхэн болсон явдал

Английн хааны академийн гишүүн, физикийн салбарын Нобелийн шагналт Эрнест Резерфордод нэгэн их сургуулийн багш тусламж хүсэн хандав. Багш эр нэг оюутандаа физикээр хамгийн доод дүн тавих гэтэл нөгөөх нь хамгийн дээд дүн авах ёстой гэж тас зөрөөд болохоо байсан юм байж л дээ. Тэгээд багш, оюутан хоёр хэн хэнийх нь талд орохгүй, нэр хүндтэй гурав дахь хүний үгийг дагна гэж тохирч. Тэгээд алдарт Резефордыг сонгосон байна. Шалгалтын асуулт нь “Агаарын даралт хэмжигч багаж буюу Барометрийн тусламжтайгаар байшингийн өндрийг хэрхэн хэмжиж болох вэ?” гэсэн.

 Оюутан залуу болохоор “Барометрийг авч байшингийн дээвэр дээр гарч, урт утсанд уян доош газар хүртэл буулгаад, буцаан гаргасны дараа утасны уртыг хэмжиж үзэхэд тэр урт нь байшингийн өндрийг тодорхой харуулна” гэжээ.

 Хариулт үнэхээр яалт ч үгүй бүрэн дүүрэн бөгөөд зуун хувь зөв байсан болохоор шийдэл гаргах их ээдрээтэй нь ойлгомжтой боллоо.  Нөгөө талаас нь физикийн шалгалт байтал хариулт нь энэ салбарыг бараг хөндөөгүй шахуу. Ингээд Резерфорд гуай оюутанд ахин зургаан минут бодох хугацаа өгөөд, ахиад шинэ хариулт хэлэх, хэлэхдээ физикийн хуулийг мэддэг гэдгээ харуулсан хариу хэлэх даалгавар өгчээ. Таван минутын хугацаа өнгөрсөн ч оюутан залуу нэг ч мөр бичилгүй зүгээр суусанд Резерфорд түүнээс буруугаа хүлээж байгаа талаар лавлав. Тэгтэл нөгөөх нь хэд хэдэн хариулт байгаа, хамгийн шилдгийг нь сонгож ядаж байна гэж. Резерфорд гайхаад бүгдийг нь хэлэхийг шаардав.

 Оюутны шинэ хариулт нь “Барометрийг барьж дээвэр дээр гараад доош шидэсний дараа газарт унах хугацааг нь хэмжинэ. Үүний дараа томъёо ашиглаад байшингийн өндрийг тогтооно” гэсэн байв.

 Ийм хариултыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг Резерфорд гуай багшаас асуухад цаадах аргаа бараад хариултыг зөвшөөрөв. Гэхдээ оюутан хэд хэдэн янзын хариулт байгаа гэсэн болохоор үлдсэн хэдийгээ ч мөн адил хэлэхийг хүсчээ.

Оюутан:

-Агаарын даралт хэмжигч буюу Барометрийн тусламжтайгаар байшингийн өндрийг хэмжих хэд хэдэн арга байна гэж ирээд оюутан хувилбаруудыг хэлж эхлэв гэнэ:

-Жишээ нь нартай өдөр гудамжинд гараад барометрийн өндөр ба түүний сүүдрийн уртыг хэмжээ дараа нь байшингийн сүүдрийн уртыг хэмжинэ. Дараа нь тун энгийн харьцааг бодсоноор байшингийн өндрийг тогтоож болно.

-Үүнээс илүү хялбар арга гэвэл барометрийг барьж өндрөөр нь ханан дээр тэмдэглэгээ хийсээр шатаар дээшилсээр дээвэр дээр гарна. Дараа нь тэмдэглэгээнийхээ тоог барометрийн өндөрт үржүүлээд байшингийн өндрийг тогтооно.

-Харин илүү нарийн арга гэвэл барометрээ уяанд уян савлуур маягаар савлаж байгаад байшингийн суурь ба дээвэр дээрх татах хүч буюу гравитацийн хэмжээг тус тус тодорхойлно. Тэгээд  хоёр хэмжилтийн ялгааг ашиглаад байшингийн өндрийг тогтоох зарчмын боломж байна.  Мөн барометрт уяа уян савлуур байгаар савлаж байгаад дээвэр дээр нь гараа нь прецессийнх нь үеэр нь байшингийн өндрийг тооцоолон тогтоох боломжтой.

-Муугүй шүү. Өөр арга байна уу? гэж Резерфорд гуайг асуув.

-Бий. Энэ асуудлыг шийдэх олон аргуудын дотроос хамгийн шилдэг нэг арга байна. Юу вэ гэхээр барометрээ бариад байр хариуцсан конторын ажилтантай очиж уулзаад “Эрхэм ээ надад маш сайн хийцтэй барометр байна. Тэгээд хэрэв таныг энэ байшингийн өндрийг хэлж өгвөл би энэ барометрийг танд шууд өглөө” гэж хэлэх.

 Ийм хариу сонссон Резерфорд нь өндрийн өөрчлөтийг дагаа агаарын даралт өөрчлөгддөг гэсэн олон нийтийн хүлээн зөвшөөрсөн шийдлийг мэддэггүй байсан юм уу гэж оюутнас асууж. Оюутан хариуд нь ямар ч эргэлзээгүй мэдэж байсан гэдгээ хэлээд:

-Багш нь нар өөрийн сэтгэлгээг ямагт тулган хүлээлгэдэг арван жилийн сургууль, коллеж хоёрын сургалтаас голдоо ортол залхсан хүн байна би гэсэн гэдэг.

 Энэ оюутан бол 1922 онд Нобелийн шагнал хүртсэн, Дани физикч Нильс Бор байжээ.

0 Сэтгэгдэл
Gaihaltai, mongoliin bolovsrolin system-d oyutniihaa ugiig bagsh nar anhaaraltai sonsood nyatsaah bish heletsdeg boloosoi.
Хамгийн их уншсан