Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуу мэргэжилтэн Түүхэн болсон явдал

Өнгөрсөн зууны гучаад оны үеэр японы нэгэн компани АНУ-аас үйлдвэрийн том суурь машин худалдан авч л дээ. Тэгтэл сарын дараа япончууд “Суурь машин чинь ажиллахгүй байна. Тохиргоо хийх хүн явуул” гэсэн цахилгааныг америкчуудад явуулж.

Суурь машин үйлдвэрлэгч нь өөрийн мэргэжилтнээ явуултал хэд хоногийн дараа “Тохиргоо хийх хүн чинь насаар дэндүү залуу юм байна аа. Арай илүү туршлагатай хүн явуул” гэсэн цахилгааныг япончууд явуулжээ.

Хариуд нь америкчууд “Наад залуугаараа тохиргоо хийлгүүлсэн нь дээр шүү. Яагаад гэвэл наад суурь машиныг чинь зохион бүтээсэн хүн нь байгаа юм” гэсэн хариу цахилгаан явуулсан байдаг.

Насаар залуу л бол туршлагагүй, чадваргүй гэж голох гэж яарах хэрэггүй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан