Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхны компьютерүүд секундэд 5000 үйлдэл хийдэг байж

Орчин үеийн бидний амьдалыг компьютергүйгээр төсөөлөх аргагүй болсон. Хороо хорины тодорхойлолт авахаас эхлээд банкнаас мөнгө авах хүртэл бараг бүх үйлдэлд компьютергүй бол явахаа байсан. Гэхдээ компьютер гээч зүйл ямагт бидний харж дадсан шиг өндөр хурдтай, мундаг санах ойтой, овор хэмжээ багатай байсангүй. Дөнгөж бий болж байсан анхны компьютерүүд нүсэр том овор хэмжээтэй, хурд, багтаамж багатай байлаа.

 1.Жишээлэхэд 1944 онд ашиглалтанд орсон “Колосс” Марк. Энэ компьютер секундэд 5000 үйлдэл хийдэг байжээ. Тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн бөгөөд хамгийн шилдэг компьютер байсан бөгөөд Англичууд нь фашистуудын холбооны нууц кодыг тайлахдаа ашигладаг байв.

 2.1946 оны “Эниак”. Энэ компьютерийн өндөр нь 6 метр, урт нь 26 метр. Дотроо 17468 ширхэг электрон ламп, 7200 ширхэг цахиуран диод, 1500 ширхэг реле, 70 мянган резистор, 10 мянган конденсатортой. Жин нь 27 тонн. 1 секундэд үржүүлэх 300 үйлдэл, нэмэх 5000 үйлдэл хийдэг байжээ. Тооцоог аравтын системээр хийдэг буудлаг хийх үеийн нарийн ээдрээтэй тооцоог богино хугацаанд хийх зорилгоор АНУ-ын армийн захиалгаар үйлдвэрлэсэн бөгөөд устөрөгчийн бөмбөг боловсруулж байхдаа тооцоо хийхэд ашигладаг байжээ.

3.1951 он “Шуурга”

Шуурхай санах ой 512 байт. Секундэд 20 мянган үйлдэл хийдэг. Овор хэмжээ нь хоёр давхар байшинг дээврээс нь хонгил хүртэл. Өгөгдлүүдийн дэлгэцэн дээрээ харуулдаг анхны компьютер байсан юм. АНУ-ын агаар эсэргүүцэн ахмгаалах шинэ систем хийхэд ашиглагдаж байжээ.

 4.1951 оны UNIVAC. 2,25 МГц давтамжтай ажилладаг, секундэд 1905 мянган үйлдэл хийдэг. Үнэ нь 1,5 сая доллар. Арилжааны зорилгоор ашиглагах зорилгоор хийсэн АНУ-ын анхны компьютер. Мэдээллээ соронзон туузан дээр хадгалдаг байсан. Мэдээлэл оруулах, үзүүлэхдээ түргэн ажиллагаатай принтер ашигладаг байсан.

 5.1951 оны WITCH. Их Британы утсан холбооны станцын эд ангиудыг ашиглаг угсарсан эд. Үйлдэл хийх хурд нь их удаан байсан ч гэлээ 10 өдөр хүртэл бие даан, хүний хяналтгүйгээр ажиллах чадвартай байснаараа алдартай байжээ.

 6.1953 оны BESK. Шведийн компьютер. Санах ой нь 2560 байт. Нэмэл үйлдлийг сая хуваасны 56 тэнцэх хугацаанд, үржүүлэх үйлдлийг секундын сая хуваасны 350 –тай тэнцэх хугацаанд хийдэг байжээ. Энэ компьютер хэсэг зуур дэлхийн хамгийн өндөр хурдтай компьютер байсан юм.

 7.1955 оны IBM 702. Компаниас түрээслэн ашиглаж болдог хамгийн анхны арилжааны компьютер байв. Шуурхай санах ой нь 10 килобайт, секундэд 3950 ширхэг нэмэх хасах үйлдэл хийдэг.

 8.1954 оны IBM NORC. Тухайн үеийнхээ суперкомпьютер. Секундэд 15 мянган үйлдэл хийдэг. АНУ-ын эргний их бууны удирдлагад багтдаг байсан. Энэ компьютерийг ашиглан эргийн дагуух байрласан их бууны галыг хэт хоолны зайнд буудахад шаардлагатай маш нарийн баллистик тооцоо хийдэг байжээ.

 9.1956 оны IBM 305 RAMAC. Хатуу дисктэй арилжаалахад зориулагдсан анхны систем. Хатуу тээгч тус бүрийн багтаамж нь 5 Мб.  Скво-Вэллид 1960 онд явагдсан Өвлийн олимпийн ажиллагааны үер ашиглагдаж байжээ.

 10.1956 оны Bendix G-15. Жин 450 кг, үнэ 60 мянган доллар, санах ойны багтаамж 7,6 Кб. Заримдаа үүнийг дэлхийн хамгийн анхны персонал компьютер гэдэг. Нийт 400 гаруй ширхэг үйлдвэрлэгдсэн. Соронзон хүрд дээр машинд өгөх командуудын хоорондоо ямаршуу байрлалтай байгаагаас ахмааран хурд нь өөрчлөгддөг байжээ. Командуудын байрлах дарааллыг буруу хийвэл маш удаан ажиллаж, одоогоор бол гацдаг байсан байна.

 11.1956 оны Pegasus. 25 Кб үндсэн ой санамжтай, 280 байтын шуурхай санах ойтой. Тухайн үедээ л хямд, найдвартай компьютер байсан бөгөөд 1959 онд үйлдвэрлэгдсэн нэг ширхэг нь одоо хүртэл Лондон хотын Шинжлэх ухааны музейд ажиллаж байдаг. Үйлдвэрлэлийн удирдлагыг хялбаршуулах зорилгоор ашигладаг байж.

 12.1958 оны AN/FSQ-7. Агаараас эсэргүүцэн хамгаалах “Сейж” системд ашиглах зориулалтаар боловсруулагдсан. Нийт 2 квкм талбайтай, 275 тоннг жинтэй. Дотроо 52 ширхэг процессор агуулсан нүсэр том систем. Агаарын 300 бай зэрэг хянах чадвартай 80 гаруй дэлгэцтэй. Агаарын, суурин, усан онгоцтын зуу гаруй радартай холбоотой ажиллаж чаддаг.

 13.1959 оны IBM 7090. 2,9 сая долларын үнэтэй, секундэд 229 мянган үйлдэл хийх чадвартай. Сансрын нислэгийн удирдлагад ашиглах зорилгоор бүтээгдсэн. 1964 онд энэ компьютер 2 ширхэгийг ашиглан дэлхийн 65 орныг хамарсан нисэх онгоцны билет захиалах, борлуулах автомат системийг анх бүтээж байжээ.

 14.1960 он. Datasaab D2. Секундэд нэмэх үйлдэл 100 мянгыг хийж чаддаг, ой санамж 15 Кб. Нисэх онгоцын удирдлага, чиг заалтанд компьютер ашиглах боломжийг судлах зорилгоор бүтээгдсэн.

 15.1962 оны BRLESC I. Ой санамж 36 Кб, секундэд 5 сая үйлдэл хийх чадвартай. Армийн хангамж ба баллистик тооцоо хийх зорилгоор ашиглагдаж байсан.

 16. 1963 оны Honeywell 200. Алдарт IBM компани арилжааны компьютерүүдийн өрсөлдөгч хэлбэрээр боловсруулагдаж байсан. Easycoder нэртэй өөрийн гэсэн программчлалын хэлтэй байжээ.

 17. 1964 оны UNIVAC 1108. Дотроо 3 хүртэл ширхэг процессортой, 1 Мб санамжтай. Их сургуулиуд, төрийн байгууллагуудад өргөнөөр ашиглагдаж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан