Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рекламан дахь өнгөний ач холбогдол

Өнгө хүний дотоод ухамсарт шууд нөлөө үзүүлж 90 секундын турш эерэг, эсвэл сөрөг сэтгэл хөдлөл үүсгэдэг гэдгийг та мэдэх үү? Тийм ч болохоор моод, рекламны зах зээлд өнгө хамгийн хүчтэй нөлөөлөх зэмсэг болж өгч байдаг. Өнгөний төрүүлж байгаа сэтгэгдэл нь сурталчилж байгаа бараа, үйлчилгээгээг зөвшөөрөх, эсвэл татгалзах шийдвэр гаргахад нийт тохиолдын 60% нь шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болохыг америкийн сэтгэл зүйчид тогтоосон байдаг. Судалгаанаас үзвэл өнгө нь рекламны мэдээ олны нүдэнд өртөх боломжийг нь 38% нэмэгдүүлж, мэдээллийн тусгалтыг 40% сайжруулж, бүтээгдэхүүнд хандан эерэг хандлагыг 22% өсгөдөг ажээ.

Рекламны дүрслэлийнй өнгөний шийдэл дээр зөвхөн өөрийн хүсэл, өөрийн бодолд хэт найдах нь алдаатай хэрэг болж таарна. Ухаалгаар байгуулсан рекламны өнгө нь хүний нүдэнд таатай байж сэтгэгдэл төрүүлэн, худалдан авалт хийх хүслийг нь өдөөж, төрүүлж өгч байх ёстой юм.

Сэтгэл зүйчдийн явуулсан судалгаанаас үзвэл өнгө болгон нь хүний дотоод сэтгэлд өөр өөрийн гэсэн тодорхой сэтгэл хөдлөлийг төрүүлж байдаг. Жишээлэхэд, улаан өнгө нь гэнэтийн, цочмог шийдвэр гаргахад нөлөөлдөг.  Түрэмгий өнгө болохоор даралт нэмэгдүүлж, зүрхний цохилтын тоог нэмэгдүүлдэг. Шар, улбар шар, улаан гэм мэт дулаан өнгөнүүд нь эд зүйлийг ойр болгон харагдуулж, хэмэээг нь томруулан, сэргээх нөлөө үзүүлдэг байхад хөх, хөх ягаан өнгөнүүд нь юм холбдуулж, багасгаж харагдуулахын дээр тайвшруулах нөлөө үзүүлнэ.

Физик ба сэтгэл зүй

Материаллаг ертөнцөд өнгө гэж байдаггүй. Зөвхөн янз бүрийн урттай гэрлийн долгионууд л гэж байдаг. Хүн эд зүйл харж байхдаа түүнээс ойж ирсэн гэрлийн долгионыг хүлээн авч байдаг юм.
Эрүүл хүний нүд 400-700 нм цар хүрээнд дотор 100 мянга гаруй өнгө ялган харах чадвартай. Энэ цар хүрээний долгионуудыг бид өнгө гэж тусган авдаг. 500 нм урттай долгион нь ногоон, 600 нм урттай нь улаан г.м. Ингэхдээ янз бүрийн урттай долгионууд эд зүйлээс нэгэн зэрэг ойж байдаг холимог өнгийг хүн дийлэнхдээ харж байдаг. Цэвэр өнгийг лабораторын нөхцөлд ч ялган гаргахад хэцүү бөгөөд цагаан өнгийг спектрээр нь задлах үед солонго болгон харж нэг болдог.

Гэхдээ хүний үгийн баялаг хязгаарлагдмал болохор бид ялгаж чаддаг тэр 100 гаруй мянган өнгийг цөн хэдэн үг ашиглан илэрхийлдэг. Ингэхдээ хүн болгон өнгийг зөвхөн өөрийнхөөхөө тусган авна. Өнгийг тусган авахад хараанаас 20%, мэдрэлийн системээс 80% хамаардаг аж. Тэгэхээр хүний сэтгэл хөдлөлөөс өнгөний мэдрэмж шууд хамаарна. Өөрөөр хэлбэл хүний мэдрэлийн систем, темперамент, сэтгэл санааны байдлаас хамаараад хүн зарим өнгөнд дуртай, заримд нь дургүй, заримыг нь тоодоогүй байдаг.

Энэ онцлогийг өнгөрсөн зууны дундуур швейцарын эрдэмтэн М.Люшер нээсэн байдаг. Улмаар хүний сэтгэл хөдлөлд өнгө маш их нөлөөлдөг болохыг тогтоосон юм. Тийм  ч болохоор рекламын ажилтнуудын хувьд Люшерийн судалгаатай заавал танилцах хэрэгтэй.

Өнгөний хэл

Өнгө нь рекламанд маш чухал үүрэгтэй болохоор европын зарим оронд өнгөний ашиглалтын хязгаарлах болсон. Тухайлбал, тамхитай тэмцэх кампанит ажлын хүрээнд тамхины рекламыг зөвхөн хар цагаан өнгөөр гаргахыг зөвшөөрч байсан байдаг.

Гэтэл рекламанд шар, хөх, нэг их тод биш улаан өнгө хамгийн их тохирдог гэж үздэг. Тансаг хэрэглээний эд зүйлийг хар ба алтлаг өнгөний хослол хамгийн сайн харуулна. Өдөр тутмын хэрэглээний барааг улаан өнгө хамгийн сайн тодотгож өгнө. Энэ мэтээр өнгөний спектр болгон өөрийн гэсэн онцлогтой болохоор реклам бүтээх явцад маш ул суурьтай хандах хэрэгтэй.

Улаан

Улаан өнгө нь сэтгэл хөдөлгөж, сэрэл өдөөн, эр хүчээр дүүргэж өгдөг. Дурламтгай, бэлгийн дур хүсэл өндөртэй, сэтгэл хөдлөл хүчтэй байдаг хүмүүс түүнийг сонгодог. Улаан өнгө нь хайр дурлал, дур хүсэлтэй холбоотой байдаг болохоор зүрххийг улаан өнгөтөй дүрслэдэг.

Шийдэмгий занг хүчтэй болгодог болохоор ямар нэг үйлдлийг заавал хийх гэнэтийн хүсэл төрүүлдэг.  Хүний анхаарлыг хамгийн хурдан татдаг өнгө. Барааг хар аяндаа өөрийн мэдэлгүй худалдан авах объект болгон онцлоход хамгийн тохиромжтой. Тийм ч болохоор тамхи (Lucky Strike, Magna, West, Marlboro, Winston ) ба хийжүүлэн ундааны өргөн ашиглагддаг (CocaCola).

Дотоод засал улаан өнгө түгшүүр төрүүлж, сэтгэл санааг тогтворгүй болгох нөлөө үзүүлэх магадлал өндөр. Улаан өнгө хоол идэх дурыг хөдөлгөдөг болохоор зоогийн газар ихээр ашигладаг. Мөн олон тооны улаан өнгөтэй эд зүйл бүхий дотоод чиэмглэл нь цагийн баримжааг алдагдуулдаг болохоор казино, баарууд өргөн ашигладаг.

Супер маркетийн барааны үнэ бичсэн шошго улаан байдаг, спорт загварын машин нь хурд, хүчний бэлгэдэл болсон улаан өнгөтэй байдаг. Улаанаар хүрээлэгдсэн согтууруулах ундаа нь тур хүсэл, тачааллыг тэмдэглэж өгдөг. Гэхдээ улаан өнгийг хэт их хэрэглэвэл түрэмгийлэл үүсгэж, сурталчилж байгаа эд зүйлд дургуйцэх сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг санах хэрэгтэй.
Улбар шар
Улбар шар өнгө нь улаан ба шарын хослол бөгөөд идэвх хичээлт төрүүлж, амьсгалыг нэмэгдүүлж, өөдрөг сэтгэл санаатай болгон, сэтгэл санааг  тогтвортой мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бусар ямар ч өнгөнөөс илүүтэйгээр хоолны дур хүслийг төрүүлдэг. Элит гэсэн мэдрэмж төрүүлдэггүй болохоор улбар шар өнгөтй үнэтэй эд зүйлс нь жирийн, хямд бэт харагддаг.

Шар

Шар өнгө нь хөнгөн, нээлттэй бөгөөд баяр баясгалан төрүүлж гадаад ертөнцийг сонирхох, идэвхтэй үйл ажиллагаа явуулах хүсэл төрүүлдэг. Шар нь нар, алт, сэтгэл, урам зоригийг бэлэгддэг. Нэг талаас шар нь баяр баясгалантай холбогддог ч нөгөө талаас аюулын өнгө болдог. Тиймээс янз бүрийн анхааруулах тэмдэгэнд өргөн ашигладаг. Шар өнгө нь ой тогтоолд хамгийн удаан хадгалагддаг. Баяр баясгалантай, огцом хүмүүс сонгодог.

Шар өнгө нь нарны гэрэлтэй адил. Нарны туяаг бүгд хүсдэг ч нар руу харахаар нүд гэмтдэг. Тэгэхээр тод шар ханатай байранд байгаа хүүхэд уйлж, том хүн түгшүүрт автдаг. Рекламанд ашиглахын өмнө хэт тод шар өнгө нь сэтгэл санааны тогтвортой байдалд сөрөг нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Том талбай дээр дангаараа ашиглагдах ёсгүй. Ашиглахаар болвол зөөлөн туяатай, эсвэл бусад өнгөтэй хослуулна.

Маш олон янз болохоор хүн болгон өөр өөрөө тусгаж авдаг. Цэвэр, хольцгүй шар нь баяртай өнгө бөгөөд нартай холбогдож санаанд буудаг. Бүдэг шар нүд цочроодоггүй. Харавтар туяатай шар нь аюулынх. Зургийг их оюунлаг, нарийвчлалтай болгож харагдуулна. Мэдээллийн технологийн салбарт ажиладаг, эсвэл аялал жуулчлалын салбарт ажилладаг компаний рекламанд ашиглах боломжтой.

Ногоон

Ногоон бол улааны эсрэг нөлөө үзүүлдэг өнгө. Байгалийн шинэ соргог байдлыг бэлэгддэг, тайвшруулдаг. Амьдрл, залуу нас, найдвар, энергийг бэлэгддэг. Сэтгэл санааны түгшүүрийг арилган, эд зүйлийг холдуулж харагдуулна. Анхаарал төвлөрөх, хараа сайжруулах нөлөөтэй. Тиймээс бильярдын ширээ, бичгийн ширээний гадар, ширээний чийдэнгийн бүрхүүл зэргийг ногооноор хийдэг.
Харавтар ногоон өнгө нь хүйтэн, хуучинсаг, уламжлалт, эр зориг, баялагийг бэлэгддэг.

Номин ногоон нь үхэлгүй мөнхийн амьдралыг бэлэгддэг. Чидун жимсний ногоон нь энх тайвны өнгө.
Америкийн соёлд нь мөнгийг бэлэгддэг. Тайвшруулах нөлөөтэй болохоор тайван, тогтвортой хүмүүс сонгодог.
Эмнэлгийн бараа, бүтээгдэхүүн, ариун цэврийн барааг зарахад, борлуулахад хамгийн тохиромжтой.

Хөх

Өндөр дээд, оюунлаг, тэнгэрлэг бодолтой холбогддог. Энх тайван, бүх нийтийн зохицолдолгооны өнгө. Тайвшруулах, суллах нөлөө үзүүлж, түгшүүрийг арилгадаг.
Цэвэр, шинэ, хөнгөхөн гэсэн мэдрэмж төрүүлдэг болохоор тамхи үйлдвэрлэгчид өргөн ашиглалдаг. 

Цэнхэр

Өдрийн тэнгэрийн өнгө. Хамгийн тайван өнгө. Хүний судасны цохилтын тоог цөөрүүлж, биеийн халууныг буурулан, хоол идэх дурыг багасгадаг. Тэнгэр, тэнгэрлэг зүйлсийг бэлгэдэнэ. Дотоод сэтгэл санаа руугаа хандсан байдлын өнгө бөгөөд ертөнц дэлхийн нэг хэсэг гэдгийг мэдрэх боломж олгодог.

Рекламанд хамгийн гол, чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх боломж олгодог бөгөөд улаанаас ялгаатай нь гэвэл хэзээ ч сөрөг хариу төрүүлдэггүй. Текстийг цэнхэр өнгөөр өгсөн үед хүмүүс тогтоож авах нь  илүү сайн байдаг. Цэнхэр өнгийг хүнсний бүтээгдэхүүн, зоогийн газрын рекламанд ашиглах хэрэггүй. Хоол идэх дурыг багасгана. Удсан хоол, бүтээгдэхүүнтэй холбогддог. Хэт их ашиглавал хүйтэн, хөндий, дарамттай уур амьсгал бүрдүүлдэг.

Ягаан

Спектрийн хамгийн захын өнгө. Зөрчилдсөн сэтгэлийг эвлэрүүлэх, бие сэтгэлийг нэгтгэх нөлөө үзүүлж, сэтгэл хөдлөлийг тэнцвэржүүлдэг. Нууцлаг далд юмс ба бясалгалын өнгө. Дээр үед Европын баячууд голдуу хэрэглэдэг байсан бөгөөд гаргаж авах гэж маш их зардал гаргадаг байсан болохоор эд баялаг ба ухаан эрдэм арвины тэмдэг болжээ. Мөн романтик үзэл, мэдрэмжийн тэмдэг.
Уран бүтээлчид сонгож авдаг. Зураач, хөгжимчин, дизайнер гэх мэт ураан бүтээл мэргэжлийн хүмүүст чигэлсэн рекламанд заавал байх ёстой. Гэхдээ хэтрүүлбэл хуурмаг, үнэмшилгүй гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.

Хүрэн

Газар, модны өнгө. Их нухацтай, ул суурьтайн тэмдэг болохоор итгэл төрүүлдэг. Тохь тух, тогтвортой, бат бэх байдлын мэдрэм төрүүлнэ. Мебелийн бат бэх байдлыг сайн тодруулж өгдөг болохоор ийм рекламанд өргөн ашиглагддаг(Зур. 9). Мөн эрчүүдэд зориулсан барааны рекламанд их тохиромжтой. Учир нь эрчүүд энэ өнгийг хамгийн их сонгодог (Зур. 10).
Гэхдээ хэтрүүлбэл эвдэрхсэн, хуучирсан гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.
 
Улаан ягаан
Романтик, зөөлөн өнгө. Тайвшруулах нөлөөтэй. Хүмүүсийн тайван, зөөлөн болгодог.Энергийг багасган, тайвшруулна. Эмгтэйлгийн тэмдэг болохоор олон оронд эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүний сурталчилгаанд ашигладаг.

Хар

Хар өнгө гэдэг бол цагаан гэрэл байхгүй, улмаар ямар ч өнгө байхгүй гэсэн үг юм.
Хар нь сэтгэл гутрал, ганцаардлыг тэмдэг. Нэг талаас хар хүчтэй холбодог ч нөгөө талаас тэвчээр, тэсвэр найдвартай байдалтай холбогдоно. Нэр хүнд, эрх мэдлийг санагдуулдаг, ч бас гарцаагүй байдал, гашуудлын өнгө. Уур уцаар ба мэргэн ухаан, бодлогын өнгө.

Уламжлалт хар өнгийг рекламанд ашиглаад хэрэггүй гэдэг ч донжийг нь олсон тохиолдолд сайн нөлөө үзүүлнэ. Машин, цаг, согтууруулах ундаа, хөгжмийн зэмсэгийн рекламанд ашигладаг  

Цагаан

Цагаан бол хоосны өнгө. Нээлттэй, цэвэр ариун, ариун сэтгэлийн тэмдэг. Рекламны хувьд хартай адил бас л донжийг нь олох хэрэгтэй. Рекламны мэдээ дундын баримталсан, зөвхөн мэдээний байдалтай болгож чадна. Тиймээс цагааныг цэнхэр, улаан, ногоонтой хослуулан ашигладаг. Цагаан өнгийг архинаас эхлээд бугуйн цаг хүртэл олон рекламанд ашигладаг.

Хослол

Өнгөний зөв хослолыг сонгох тун ч амаргүй ажил байдаг. Өнгө судлал гэж нэрлэдэг шинж ухааны салбар үүнийг судалж байдаг. Судалгаанаас үзвэл рекламанд хоёроос илүү өөр өнөгөний хослол ашиглаад хэрэггүй ч нэгэнт олсон хослолоо олон төрлийн туяатай болгож болдог аж.
Хамгийн шишлдэг хослолууд
- шар дээрх хар
- хар дээрх шар;
- цагаан дээрх улаан;
- хөх дээрх цагаан;
- шар дээрх хөх;
- цагаан дээрх хөх;
- хар дээрх цагаан;
- шар дээрх ногоон.

Орон орны онцлог

Улс үндэстэн болгон өөрийн соёл, шашны онцлогоос болоод өнгөнд өөр өөр ханддаг гэдгийг заавал тооцож байх хэрэгтэй. Жишээлэхэд, Орост бол шар өнгө хагацал, ганцаардлын тэмдэг бол Хойд Америкт нөхөрлөлийн тэмдэг байх гэх мэт.
Цаашлаад:

  • -Улаан өнгө Хойд Америкт хайр, Хятадад баяр, сайхан сэтгэл, Орост түрэмгийлэл, тэмцэл, Энэтхэгт амьдралыг бэлэгддэг.
  • -Шар өнгө Хойд Америкт элбэг хангалуултай, Орост хагацалтай, Сирид үхэл, гашуудалтай, Энэтхэг чамин тансаг байдалтай, Бразилд арга мухардалттай холбогддог.
  • -Ногоон өнгө Хойд Америкт мөнгө, найдвар, Хятадад хээнцэр чамин, Энэтхэгт энх тайвныг бэлэгддэг.
  • -Цэнхэр өнгө Хойд Америкт шүтлэг, итгэлийг, Энэтхэг ба Хятадад үнэнийг.
  • -Хөх Орост тайвшрал, Хонгконгд гашуудлыг.
  • -Хар өнгө Европт гашиуудал, Хятадад шударга занг.
  • -Цагаан өнгө америкчуудын хувьд цэвэр ариун, энх тайвны бэлэгдэл бол европчуудын хувьд залуу насных.
  • Энэ мэтээр өнгөний нөлөөг сайтар судлан рекламандаа зөв ашиглаж чадвал реклам сурталчилгаанаас орж ирэх бодит ашгийн хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй.

0 Сэтгэгдэл
Харьцангуй мэдээлэл байна
Хамгийн их уншсан