Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Каддафигийн цахилгаан хөдөлгүүрт автомашинууд



Ливийн удирдагч асан Каддафигийн автомашинууд дэлхий нийтийн анхаарлыг татаж эхлээд байна. Жишээ нь түүний хүү Саади  Lamborghini, BMW, Audi болоод Toyota маркийн автомашин унаж байжээ. Харин Каддафи цахилгаанаар явдаг Fiat 500-даа тун дуртай байсан гэнэ. Мөн зөвхөн өөртөө зориулан захиалж хийлгэсэн Castagna Milano нэртэй автомашин нь түүний хувьд нандин бэлэг нь байж. Ливийн үндсэн бэлгэдлийн ногоон өнгөтэй, хаалган дээрээ Ливийн газрын зургийг тод томруунаар илэрхийлсэн учраас энэ машины эзнийг олоход тун амархан байсан гэнэ.  Харин . Fiat 500 машин дээрээ “ Цөлийн арслан “гэж нэрлэгдсэн Омар Мухтарын зургийг наасан байжээ. Ливийн үндэсний баатар болсон энэ хүнийг 1931 онд Италийн эзлэн түрэмгийлэгчид цаазалсан гэдэг. Тиймээс Каддафи Италийн автомашин үйлдвэрлэгчдэд захиалан Омар Мухтарын зурагтай машин хийлгэсэн аж.



100 мянган еврогийн үнэтэй энэ машин нь 260 км/цаг хурдлах хүчин чадалтай бөгөөд 34 киловаттын мотор нь 160 км цаг хүртэл хурдалдаг.
Каддафигийн үүрнээс бүхэл бүтэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины парк олзолсон хэмээн нутгийнхан ярьж буй гэнэ. Үнэхээр түүний шүхэр барьсан зурагт буй автомашин бол цахилгаан хөдөлгүүр” гольф-карт” юм.

Нефтийн хамгийн том олборлогч тус улсын дарангуйлагч гэгддэг Ерөнхийлөгч нь дандаа цахилгаан хөдөлгүүртэй автомашин сонирхдог байсан нь үнэхээр олон улсын анхаарлыг татаж байгаа юм. Түүний автомашины гарашид ногоон өнгөт Volkswagen Beetle, IKA Torino, Renault, Torino (1966-1982), Rambler, Pininfarina зэрэг дэлхийн шилдэг төмөр хүлгүүдээс гадна Брежнев, Фидель Кастро нарын социализмын удирдагчдын унаж байсан.

Fiat-ийн хувьд Каддафи 1986 онд Ливийн хөрөнгө оруулалтын Lafico сангаар дамжуулан тус компанийн хувьцааны 14 хувийг худалдаж авсан байна.  Харин Локерби хөлөг онгоцны сүйрлийн дараа энэ хувиа зарсан аж.

Ливийн хувьсгалын 40 жилийн ойн хүрээнд буюу 2009 онд Каддафи Ливийн автомашин Saroukh el-Jamahiriya(Жамахирийн пуужин)г дэлхий нийтэд танилцуулсан байна. Энэхүү машиныг бүтээхэд Италийн Tesco TS компани ерөнхий төслийн зохицуулагчаар ажилласан байна. Тэрээр 2 сая еврогоор энэхүү төслийг ивээн тэтгэж, өөрөө гардан оролцож байсан аж. Хурандаагийн хэлснээр энэ бол дэлхий дээрх хамгийн аюулгүй машин гэнэ.  Учир Ливи улс зам тээрвийн ослоор дэлхийд толгой цохидог аж.


Харин өнөөдөр Ливийн замын хөдөлгөөнд оролцож буй машины дийлэнх нь пикап. Mitsubishi L200, ZX Grand Tiger маркийн пикапаар босогчид сүр хүчийг үзүүлсэн хурдалсаар байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан