1957 онд үйлдвэрлэсэн Ferrari Testarossa Калифорнид болсон дуудлага худалдаанаас 16.5 сая ам.долларын үнэд хүрч зарагдсан байна. Энэ нь дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн үнэтэй машины нэг болов. Гэвч дуудлага худалдааг зохион байгуулагчид энэ машины үнэ үүнээс хоёр дахин өсөх байсан гэж үзжээ. Сонирхолтой тус машины худалдаж авсан хүний нэр нууц хэвээр үлдсэн байна. Харин өмнөх эзэн нь дэлхийн тэргүүлэх баячуудын нэг байсан тухай хэвлэлүүд мэдээлж буй юм. Дуудлага худалдааны үнийн дээд амжилтыг энэхүү машин 2009 онд 12 сая ам.доллараар тогтоож байсан юм.
1950-1960 онд Бразиль, Куба, Португали зэрэг олон оронд болсон уралдааны тэргүүн байрын цомын эзэн гэдгээрээ уг машин дэлхийд алдартай юм.