Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санаачлагчаа саятан болгосон 10 бүтээл

Сурагч байхад Менделеев химийн элементүүдээ зүүдэндээ харсан хэмээн багшийн ярьсныг хүн бүр санаж буй биз.
Тэгвэл амжилт дагуулсан олон нээлтүүд тун энгийн зүйлээс үүдэлтэй байдгийг та мэдэх үү. Зохиогчдоо дэлхийг шуугиулсан нэр хүнд, баялаг авчирсан зарим бүтээгдэхүүний талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.



Зайрмагны мод

Зохион бүтээгч: Фрэнк Эпперсон

Үнэндээ 11 настай Эпперсон хүү гудамжны буюу түргэн хоолны ертөнцөд нэгэн шинэ хувьсгал хийгээд зогсохгүй “ мөсөн жимсний шүүс”-ийн жорыг ч анх бий болгосон юм. Хүү орой шатан дээрээ аяганд содтой ус халбагатайгаа хийгээд мартаж орхиж. Өвөл байсан болохоор өглөө ус нь халбагатайгаа барьцалдаад хөлчихсөн байсан гэдэг. 1923 онд буюу 18 жилийн дараа Эпперсон үүнийгээ ашиглан лимонтой зайрмаг үйлдвэрлэж өөрийн анхны бизнесээ эхлүүлжээ. Жилийн дараа залуу эр багагүй мөнгөтэй болсны ачаар өөрийн нээлтээ брэнд болгон патент авчээ. Ийнхүү түүний “Попсикл Корпорэйшн” байгуулагдаж, 1928 оноос хойш түүний патентыг ашиглагчид Эпперсонд мөнгө төлдөг болжээ.1983 онд энэхүү брэндийг дэлхийд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ алдартай “Юнилэвэр”155 сая ам.доллараар худалдаж авсан байдаг.


Супер цавуу

Зохион бүтээгч: Гарри Кувер

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Америкийн химич Кувер судалгааны Истмэн Кадок багийг удирдан бууны гадна буй овоо харааны шагайлтын хоолой дах цианийн хүчлийг өөрчлөх судалгаа хийжээ. Харамсалтай нь ямар ч өөрчлөлт хийж чадаагүй чэнэ багийнхан хожим нь супер цавуу гэж нэрлэх болсон цавууны найрлагыг буй болгожээ.
1958 онд цавуу худалдаанд гарч, нийтийн хэрэглээнд очсоноор зохион бүтээгчийнхээ халаасанд багагүй мөнгө оруулжээ. Кувер энэхүү цавууныхаа 320 төрлийг бий болгожээ.Өөрөөр хэлбэл шаазан, төмөр гээд бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалан олон янзын найрлагатайгаар хийжээ. 2011 онд эрдэмтнийг нас барахад түүний нэр дээр 460 патент бүтгэгдсэн байжээ.


Давуу будагч

Зохион бүтээгч: Уильям Генри Перкин

Бүтэлгүй өөр нэг химич бол Их Британийн эрдэмтэн Уильям Генри юм. 1856 онд тэрээр дэлхийд анх удаа нийлэг эдлэлийн будгийг буй болгосон байна. Тэрээр маш хурдан өөрийн бүтээлдээ патент авсан аж. Удалгүй Лондонгоос холгүйхэн өөрийн үйлдвэрийг байгуулж, хатан хаан Виктория өөрийн биеэр очиж, нийлэг эдлэл будуулах захиалга өгчээ. 10 жилийн дотор эрдэмтэн саяыг цуглуулчихсан байсан аж. Тэрээр 60 насандаа үйлдвэрээ худалдан насан эцэслэтлээ өөрийгөө судалгааны ажилд зориулжээ.


Тефлон ( Өндөр молекулт нэгдэл)

Зохион бүтээгч: Рой Планкетт

Шаний хүйтэн, мартамхай зангаас үүдсэн бас нэгэн нээлт бол тефлон. Америк эр Рой планкетт газаа нэмэхээ мартаж явснаас болоод зарим зүйл хөлдсөнийг ажиглачнаас тефлон бий болгох санаа төржээ.ийнхүү судалгааныхаа дүнд 1945 онд өөрийн ажиллаж байсан компанийнхаа нэр дээр бүтээгдэхүүнээ патентласан байна. Тефлоны ачаар маш олон бүтээгдэхүүн шинээр мэндэлсэн байдаг. Анх метал бүтээгдэхүүнийг бүрж, наалддаггүй гадаргуу бий болгоход ашиглаж байсан аж. Тефлон нь өөрийн бүтээгч болоод компанид хэдэн тэрбумын ашиг орлого оруулсан төдийгүй химийн бүтээгдэхүүн дундаа эхний гуравт бичигддэг.


Пластик

Зохион бүтээгч: Леа хендрик Бакален

Ахуйн төрлийн бүтээгдэхүүнд өргөнөөр ашигладаг пластикийг зохион бүтээгч анх 300 хэмд тэсвэртэй, өндөр даралтыг даах чадвартай, усанд живэхгүй бүтээгдэхүүн болно гэж огт төсөөлөөгүй аж.  Гэтэл түүний энэ бүтээгдэхүүнийг орчин үеийн техник, технологит өргөнөөр ашигладаг болжээ. Бельги эр анх будаг үйлдвэрлэхэд шаардлагатай элементийг эрэн байгалийн шинжлэх ухаанд улайрч байсан аж.  Харин үүнийхээ ачаар нэг сумаар хоёр туулай буудаж, дэлхийд хамгийн үнэт зүйлийн нэг пластикийг буй болгожээ.
1910 онд Бакелан өөрийнхөө нээлтийг оюуны өмч хэмээн баталгаажуулсан юм. Ийнхүү хэдэн сая ам.долларын эзэн болж чадсан байна.


Вазелин

Зохион бүтээгч: Роберт Чизбро

1859 онд 22 настай Чизбро Пенсильванид  өөрийн хүчийг нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд сорихоор ирж суурьшжээ. Нэгэн өдөр тэрээр  нефтийн шаараас гарсан нэгэн элементийг үйлдвэрлэгчид “лавын түгжрэл” гэж нэрлэхийг сонсчээ. Үүнийгээ ажилчид арьсны элдэв эмгэг, түлэгдэлтэнд түрхдэг гэдгийг сонсоод шохоорхон авч судалгаа, шинжилгээ хийж үзжээ.  Ийнхүү 1872 онд залуу эр вазелин үйлдвэрлэж, патент аваад зогсохгүй өөрийн үйлдвэрлэлээ Лондон, париж, Барселонд шинээр нээв.1911 онд түүний үйлдвэрүүд Европ,Африкийн 10 гаруй улсад нээгдсэн байжээ.  1987 онд  түүний анх үүсгэн байгуулсан компанийн жилийн орлого 75 сая ам.доллараас давж байсан гэдэг.


Баримлын шавар

Зохион бүтээгч: Жозеф МакВикер

Хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоомын нэг болсон баримлын шаврыг 22 жилийн турш цэвэрлэгээний зориулалтаар ашиглаж байжээ. Хэний ч үл таних химич эр Жо МакВикерийн сүйт бүсгүй нэгэн өдөр өөрийн ажилладаг баримлын шаврын үйлдвэрээс жаахан бүтээгдэхүүн аваад цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд бүтээгдэхүүнийхээ талаар ярьж өгчээ.Гэтэл баримлын шаврыг барьж үзсэн хүүхдүүд баярлаж, шууд л түүнийг янз бүрийн хэлбэрт оруулж байсан гэнэ. Энэ талаар найз залуудаа сонин болгон ярихад Мак үүнийг шүүрэн авч, өөрийн үйлдвэрийг байгуулах санаа төржээ. Тэрээр баримлын шаврыг янз бүрийн будагч бодистой хольж, гоё үнэр оруулагч хийгээд л  жижгээр савлан 1.5 ам.доллараар борлуулжээ. Үүнээс өмнө баримлын шаврыг 0.34 ам.доллараар зардаг байсан аж.  4 жилийн хугацаанд компанийн орлого нь 100 мянган ам.доллараас 3 сая хүртэл өссөн аж.  Тэрээр 1960 онд өөрийн гэсэн фабриктай болж, 1964 онд патентаа 18 сая ам.доллараар зарсан байдаг.


Наалттай өнгийн цаас

Зохион бүтээгч: Артур Фрай

Амжилт олсон энэ санаагаа Артур Фрай 1973 оны ням гаригийн өглөөний сүмийн найрал дууны үеэр олсон гэнэ. Дууны үгийн бичсэн жижиг цаасуудаа унагачихаад буцааж цуглуулж авахдаа дэс дараалалд нь оруулах гэж багагүй сандарсан тэрээр нэгэн семинарын үеэр Сильвера гэх эмэгтэйн цавууг магтаж байсныг санасан аж.  Гэхдээ үүнийг бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж, бас нийтийн хэрэглээнд оруултлаа бүтэн найман жилийг зарцуулжээ.  Тэгвэл өнөөдөр түүний байгуулсан компани жилд дунджаар зургаан тэрбум боодол  тэмдэглэлийн наалттай цаас дэлхий дээр зарагддаг гэнэ. Дэлхийн 100 гаруй оронд 400 тэрлийн бүтээгдхүүн  борлуулдаг байна.


Богино долгионы зуух

Зохион бүтээгч: Перси Спенсер

Америкийн инженер эр халаасандаа хийсэн шоколадаа мартаад хайлуулчихсан аж. Тэрээр шоколад нь юу ч үгүй хайлсны буруутан нь богино долгионы цацраг гэж үзсэн аж. Тиймээс шууд судалгааны ажил эхлүүлж, богино долгионы туяаг ашиглан бусад бүтээгдэхүүнийг хайлуулах халаах зэргээр туршиж үзсэн аж. Тэрээр өндөг шарж, эрдэнэшиш хуурч, хот дог халаажээ.  Ийнхүү 1940 онд шарах шүүгээ зохион бүтээж, патентаа аван, нийтийн хэрэглээнд гаргажээ.  Өнгөрсөн жил түүний анх үүсгэн байгуулсан Рэтеон компанийн хөрөнгө 25 тэрбус ам.доллар давсан аж.


Зангуут наалт

Зохион бүтээгч: Жорж де Местраль

1941 онд эрдэмтэн Жорж де Местраль өглөөний гүйлтийнхээ дараа спортын хэрэглэлд нь наалдчихсан ургамлаас салах гэж багагүй цаг зарцуулжээ. Эрдэмтэн ургамлыг тасдан микроскопоор бүтцийг харж удаан суусан гэнэ. Маш олон жижиг гогцоогоор гадна тал нь бүрхэгдсэн ургамал өөрийн эрхгүй анхаарлыг нь татан  Местраль судалгааны ажлаа эхлүүлж 10 жилийн дараа зангуут наалт худалдаанд гарчээ.  Гэвч  хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй болохын тулд 20 гаруй жилийн зарцуулсан аж.  1970 онд Сансрын нисгэгчдийн хувцсанд зангуут наалтыг ашигласан нь хэрэглэгчдийн сонирхлыг маш ихээр татжээ. Местраль хорвоогийн мөнх бусыг аль эрт үзүүлсэн ч эхнэр хүүхдийг нь сүүлийн 30 жилийн турш түүний бүтээгдэхүүний патент тэжээж буй гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан