Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Титаник-2”-ыг бүтээнэ

Австралийн тэрбумтан Клайв Палмер Титаникийг дуурайлгасан аварга том усан онгоц бүтээлгэх гэж байгаа гэнэ. Тэрээр хөлөг онгоцоо Нанжиний “Jinling Shipyard” компаниар хийлгэхээр захиалга өгчээ.  “Титаник-2” тансаг, дээд зэрэглэлийн байдлаараа эх хувилбартайгаа яг адилхан байхын зэрэгцээ орчин үеийн технологийн дэвшлийг мэдээж агуулсан байх аж.  Оригинал “Титаник” 270 метр урт, 53 метр өндөр байсан бол тэрбумтан К.Палмерын хөлөг мөн ижил хэмжээтэй байх бөгөөд есөн тавцан, 840 өрөөтэй, жим, усан сан, номын сан, зоогийн газар гээд зорчигчдын хэрэгцээтэй бүх зүйл байх гэнэ.
“Титаник -2”-ын эзэн болохыг хүсч буй К.Палмер бол уул уурхайн бизнесээр хөлжсөн, таван тэрбум ам.долларын хөрөнгөтэй Австралийн тав дахь баян юм. Тэрээр усан онгоцоо ашиглалтад орсны дараа 2016 онд Хятадын тэнгисийн цэргийн хүчнийг даган Англиас Нью-Йорк руу аялах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан