Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДӨРВӨН ХӨЛТЭЙ ЭМЭГТЭЙ

“Human Marvels” онлайн сэтгүүлд дэлхийн цорын ганц дөрвөн хөлтэй эмэгтэйн түүхийг нийтэлжээ. Миртл Корбин гэгч энэ бүсгүй 1868 онд төрсөн бөгөөд 60 насалжээ. Америкийн Техас мужийн Клебурн гэдэг жижигхэн хотод төрсөн тэрээр бvх насаараа алдарт Барнумын циркт амьд үзүүлэнгээр ажилладаг байжээ. Корбин тухайн үедээ сарын 450 долларын цалин авч байсан учир хамгийн өндөр цалинтай хүмүүсийн тоонд ордог байв. Хэдийгээр хачирхалтай сонсогдож магадгvй ч корбин нь 19 настайдаа Клинтон Бикнелл гэгч эмч залуутай гэрлэжээ. Эмнэлгийн шинжилгээ судалгаа хийсний дараа Корбины илүү хоёр хөл нь түүний гvйцэд бойжоогvй сиамын ихрийнх болохыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэв Корбины ихэр нь гvйцэд бойжсон бол Корбин биеэрээ хоорондоо холбогдсон сиамын ихэр байх байжээ.
Миртл Корбин гvйцэд бойжоогүй ч нөгөө ихрийнх нь биеийн доод хэсэг секс хийх, хүүхэд төрүүлж боло¬хуйц хөгжилтэй байсан нь эмч, эрдэмтдийн хачирхлыг төрүүлжээ. Учир нь, Миртл Корбин хоёр үтрээ, хоёр савтай байсан хэрэг. Энэ эмэгтэй дөрвөн охин, нэг хүүтэй байсан бөгөөд гурван хүүхэд нь нэг үтрээнээс, нэг нь нөгөө үтрээнээс нь төржээ. Корбины дөрвөн хөлний зөвхөн нэг нь хэвийн ажиллагаатай байсан гэдэг. Ихрийн өрөөснийх нь хоёр хөл дутуу бойжсон болохоор хэвийн ажилладаггүй, өөрийнх нь нэг хөл нь буруу бойжсон байжээ. Эмч нөхөртэй байсны ачаар энэ бүсгүй хэдий эрэмдэг ч он удаан жил амьдарч, ээж болж чадсан төдийгүй анагаах ухааны түүхэнд бүртгэгдсэн хүний анатомийн хамгийн гайхалтай тохиолдлын нэг болж үлдсэн юм. Тэрээр 1928 оны тавдугаар сарын зургаанд өөд болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан